336 цаатан иргэн сар бүр мөнгөн урамшуулал авч байна

Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжиж байна.

Мөн цаатан иргэдийг дэмжих мөнгөн тэтгэмж урамшуулалд сар бүр насанд хүрсэн 110, хүүхэд 226 нийт 336 иргэн хамрагдаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Тува улсаас үржлийн 10 цаа буга нийлүүлж, цаатан өрхүүдийг малжуулах зорилгоор 664 толгой малыг олгосон байна.

Мөн цаачдыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт тогтмол хамруулж, урцанд амьдарч байгаад их дээд сургуульд элсэн суралцаж байгаа цаатан хүүхдийн төлбөрийг төр хариуцаж байгаа гэнэ. Одоогоор нэг хүүхэд суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа бол МСҮТ-д 3 хүүхэд суралцаж байгаа ажээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button