Эрлийн ажиллагааны 34 дэх өдөр

байна. Одоогийн байдлаар онгоц сүйрсэн байж болох цэгийг хар хайрцагнаас хүлээн авсан дохионы тусламжтайгаар тогтоогоод байгаа боловч албан ёсоор баталгаажуулаагүй байгаа бөгөөд далайн гүний эрлийн ажиллагаа явагдаж эхэлж байгаа.

Талбай

Эрлийн багийнханы мэдээлж байгаагаар хайр хайрцагнаас хүлээн авсан дохион дээр үндэслэн эрэн хайх ажиллагаа явуулж байгаа талбайг 58000 км/кв болгон багасгасан байна. Энэ талбай нь Лос Анжелес хотын газар нутгийг 45 дахин үржүүлсэнтэй тэнцэх том талбай юм.

Гүн

Гэхдээ хамгийн гол асуудал бол эрлийн ажиллагаа хамарч байгаа талбай биш харин эрлын ажиллагааг явуулах гүн юм. Далайн гүнээс хүлээн авсан дохиог илгээж байгаа төхөөрөмж 2.8 миль буюу 4500 метрын гүнд байгааг эрлийн багийнхан тогтоосон.

Энэ ер нь хэдий хэмжээний гүн бэ гэсэн асуултанд маш ойлгомтойгоор хариулахыг хичээсэн байна. Манай гариг дээрх хамгийн өндөр байгууламж болох Бурж Халифа 829.8 метр өндөр. Тэгвэл энэ байшинг тавыг нэг нэгэн дээр өрөөд уг дохио ирж байгаа газар тавилаа гэж бодоход орой нь далайн уснаас гарч ирэхгүй юм. Тэнд гэрэл байхгүй, маш хүйтэн тэнд та бидний төсөөлж чадах зүйл байхгүй гэж далай судлаач, биологич эрдэмтэн Паола Карлсон хэлсэн байна.

Даралт

Далайн 4500 метрын гүнд даралт маш их хэмжээтэй байх бөгөөд манай дэлхий дээр ийм гүний даралтыг тэсвэрлэж чадах хүн, тээвэрлэж чадах шумбагч онгоц маш цөөхөн бий.

Туршлага

Далайд унасан онгоцны байрлалыг тогтоох маш хэцүү ажил. Түүнийг 4500 метрын гүнээс гаргана гэдэг бол бүүр ч төвөгтэй даалгавар байх нь тодорхой.

Атлантын далайд мөсөн уултай мөргөлдөж живсэн Титаник усан онгоцны үлдэгдэлийг 70 жил хайсны эцэст 3810 метрын гүнээс олсон бөгөөд одоо ч тэндээ байж байгаа.

2009 онд Атлантын далайн өмнөд хэсэгт осолдсон Францийн иргэний агаарын тээврийн AIR FRANCE -447 дугаартай онгоцны сүйрсэн үлдэгдэлийг эрэн хайх ажиллагаа бүтэн 2 жил үргэлжилж 3993 метрын гүнд далайн ёроолын уулархаг хэсгээс бага оврын автомат шумбагч төхөөрөмжний тусламжтайгаар олсон юм.

Улмаар тус нислэгээр зорчиж явсан нийт 228 хүнээс 154 хүний цогцосыг гаргаж авч чадсан бөгөөд бусад нь одоо ч далайн гүндээ байгаа ажээ.

Uno

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button