Долоо хоногийн тойм

төслүүд МАН-ынхан, Шударга ёс эвслийн бүлгийнхнээс болоод долоо хоногоор хойшиллоо. Төрийн ордны дотор дээрх үйл явц өрнөсөн бол ордны гадаа МАН-ынхны улстөрийн шоу тоглолт-оо хийв.
Иргэний нийгмийн 100 гаруй байгууллагын зохион байгуулсан Монголдоо сайхан амьдармаар байна уриатай жагссан.Тэгвэл хаврын жагсаалын цувааг МАН үргэлжлүүлэв. МАН-ын зүгээс Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг гишүүдийн давхар дээл-ийг тайлуулахыг шаардаж өнгөрсөн дүрэв гаригт тайван жагсаал хийлээ.
Харин өнгөрөгч долоо хоногт нийгмийн бусад салбарт ямар ямар үйл явдал өрнөсөн талаарх мэдээллийг хүргэе.
Инфляци 0.8 хувиар нэмэгдэж, 12.4 хувьд хүрлээ
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляци өнгөрсөн сард өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Инфляци өнгөрсөн сард хоёрдугаар сарынхаас 0.8 хувиар нэмэгдэж, 12.4 хувьд хүрчээ. Хэрэглээний үнийн улсын индекс нэг сарын хугацаанд 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Өнгөрсөн сард бүх аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 0.1-3.7 хувиар өссөн байна.
Эрдэнэс Тавантолгой компани нэг сая тонн нүүрс борлуулж өрөө дарна
Эрдэнэс Тавантолгой компани ажилтнуудынхаа цалинг өгөхгүй байгаагаас ажилчид нь суулт зарласан тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарав. Харин дээрх мэдээлэлтэй холбогдуулж, өнгөрсөн пүрэв гаригт Эрдэнэс Тавантолгой компанийн зүгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Ажилтнуудынхаа цалинг олгохгүй удсан асуудлын хувьд, гомдол гаргасан хүмүүс нь компанийн үндсэн ажилтнууд биш, Хишиг арвин индастриал гэх компанитай холбогдох асуудал ажээ. Тус компани нь Эрдэнэс Тавантолгой-н Баруун Цанхид олборлолт хийдэг туслан гүйцэтгэгч компани бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Эрдэнэс Тавантолгой компаниас нүүрс олборлосны төлбөрөө авч чадаагүй тул ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрчээ. Энэ талаар Эрдэнэс Тавантолгой компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь Манай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Туслан гүйцэтгэгч Хишиг арвин индастриал компанийн ажилтнууд бидэнтэй ирж уулзсан. Нүүрсний зах зээлийн эрэлт муу байгаа учраас тус компанид бид удаа дараа нүүрс олборлолтоо зогсоохыг хүссэн. Одоогоор нүүрс олборлолтоо бүрэн зогсоогоод байгаа. Нүүрсний салбарын байдал хүнд байгаа учраас өр авлагын сүлжээ ихэссээр байгаад, одоо нэг сая тонн нүүрс ачаастай байж байна. Бид Хишиг арвин индастриал компанид төлөх ёстой өрөө сар бүр хувааж төлнө. Ингэхдээ дээрх нэг сая тонн нүүрсээ борлуулж байж өрөө төлж барагдуулна гэсэн юм.
Сугардаггүй Д.Сугар сугарч магадгүй
Ойрны өдрүүдэд Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хуү С.Цогтой холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байв. Харин өнгөрсөн долоо хоногт Цог нарын нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд хоёр дахь өдөр үргэлжилж, С.Цогийг хоёр жилийн хорих ялаар шийтгэжээ.
Харин үүнтэй зэрэгцэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн тухай албаныхан мэдээлэв. Тодруулбал албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нягтлан шалгах явцад тэрбээр ХОМ-ээ тодорхой мэдүүлээгүй асуудал үүсчээ. Иймээс АТГ-аас УИХ-д хандан Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцээс чөлөөлүүлэх хүсэлтээ хүргүүлээд байгаа аж.
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь тогтоогджээ. Д.Сугарын хувьд Гонгконгийн Эйч Си Би Эс банкин дахь оффшор данс болон МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш мэдүүлээгүй аж. Мөн 2011 онд Солонгосын Чэжүд 600 сая вонноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зэрэг нь тодорхой болсон гэх нь бий.
П.УНДРАМ
Оллоо.мн