Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 772000 төгрөг болжээ

цалин 900,000 төгрөг, эмэгтэй ажилчны сарын дундаж цалин 695000 төгрөг байна. Ажилчдын сарын дундаж цалинг салбараар нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байгаа иргэдийн цалин хамгийн өндөр буюу нэг сая 486 мянган төгрөг, хөдөө аж ахуй, загас агнуурын салбарын цалин хамгийн бага буюу 308 мянган төгрөг байна гэв. Өрхийн нийгэм эдийн засгийн хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841000 төгрөг болсон байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 93000 төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Өрхийн орлого нэмэгдэхэд цалингийн орлого нэмэгдсэн нь нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 772000 төгрөг болжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн