Албан тушаалтнуудын нуусан хөрөнгө ил болж эхэллээ

хэмжээний орлого олсон, хууль бусаар олж авсан орлого байна уу үгүй юу гэдгийг шалгахаар АТГ тэдний ХОМ-ийг аваад аль хэдийн дууссан. Одоогоор нягталж шалгах ажил үргэлжилж байгааг тус газраас мэдээлсэн. Ингээд ирэх сараас албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгох юм байна. Энэ жилийн хувьд 51 мянга гаруй төрийн албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстойгоос 99,99 хувь нь АТГ-т мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд таван албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна. Заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээгүй тохиолдолд Авлигын эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авдаг юм.
Харин иргэдийн хувьд төрийн өндөр дээд албан тушаалтангуудын хөрөнгө орлогыг үргэлж сонирхон хүлээж байдаг. Энэ ч үүднээс манай томчуудын нуусан хаасан данс ил болж олныг алмайруулж, зарим нэг нь орох орон ч үгүй олон жил төрийн албанд ажиллаж байсан тухай хөрөнгө орлоготоо мэдүүлж байсан. Тэгвэл энэ жилийн хувьд ч сонирхолтой баримтууд эхнээсээ гарч албан тушаалтнуудын хөрөнгөтэй холбоотой асуудал гарч эхэллээ. Тодруулбал өнгөрсөн баасан гарагт АТГ-аас мэдээлэл хийж цаг үеийн байдлаар сэтгүүлчидтэй уулзсан. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөлүүлэх хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байгаа тухай тус газраас мэдээлсэн. Учир нь албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг нягталж шалгахад тэрбээр оффшор дансаа нуусан өөр бусад эд хөрөнгөө ХОМ-тээ мэдээлээгүй нь илэрсэн байна. Иймээс ҮХЦ гэдэг энэ бамбайнаас нь гаргаж ирээд шалгахыг хүсэж, УИХ-ын даргад албан бичгээ хүргүүлжээ.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр Д.Сугарыг эргүүлэн татах талаар УИХ-д хүсэлт гаргасан. Учир нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай холбоотой гомдол цагдаагийн байгууллагаас мөрдөж байгаа хэрэгтэй холбоотой, мөн зарим хөрөнгө орлогоо Д.Сугар мэдүүлээгүй байна гэсэн асуудлыг ирүүлсэн. Үүний дагуу хяналт шалгалтыг явуулсан. Мөрдөн байцаалтын явцад Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор данс, томоохон хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон. Хуулиар бол албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг тавьж шийдвэрлүүлэх ёстой байдаг хэмээн хэлсэн юм.
Д.Сугарын хувьд төрийн албанд тасралтгүй өсөх графикаар ажиллаж ирсэн. Тэрбээр МИАТ-ийн гэх хэрэгт холбогдож байсан ч ҮХЦ-ийн гишүүн гэх бамбайгаараа халхавч хийн сугарч үлдсэн. Энэ хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлсэн гурван захирлыг ТӨХ-ны дарга байхдаа Д.Сугар томилж байсан юм. Хамгийн анх 2006 онд Б.Эрдэнэбилэг гэх хүнийг МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар томилж байжээ. Энэ үеэс л Дайны эрсдлийн сан нэрээр зорчигч бүрээс таван ам.доллар суйлдаг хэрэг эхэлсэн гэдэг.
Б.Сансартуяа
Оллоо.мн