Эрдэнэс Таван Толгой-н Б.Энэбишийг интерполоор хайж байгаа

бүхий арван ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг Эрдэнэс Тавантолгой компанид худалдан авсан хэрэгт буруутган АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Харин түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл гарах болсон ч албаныхан үүнийг тухайн үед үгүйсгэж байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт АТГ-аас мэдээлэл хийж Эрдэнэс Тавантолгой компанийн захирал Б.Энэбишид өнгөрсөн оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэрбээр гадаад руу гарсан нь үнэн.
Бид энэ нөхрийг буцааж авч ирэх, холбогдох ажиллагааг интерполоор дамжуулаад бусад авлигын конвенц, дүрэм журамд заасны дагуу тухайн оронд асуудал тавиад ажиллаж байгаа. Хэрэг нь түдгэлзээтэй байгаа гэв.