Дүнжингарав-2014-т хэний уясан морьд түрүү магнай болсон бэ

дөрвөн насны ангилалд боллоо.

Эрлийз дээд насны хурдан морьдын уралдаанд 55 алтан туурт тоосоо өргөснөөс Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Н. Даш-Өлзийгийн Хурга хонгор түрүүлэн ирж, тод магнай торгон жолоогоо өргүүлэв. Харин аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Монголд Улсын Тод манлай уяач Ц.Батсайханы өсгийт цагаан хонгор хурдаллаа. Айргийн гуравт Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат МУ-ын Алдарт уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн, дөрөвт Төв аймгийн Баян сумын харьяат Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн, Монгол Улсын Манлай уяач М.Энхболдын өсгийт цагаан хүрэн, тавд Увс аймгийн Улаангом сумын уяач Лувсаннямын Гансүхийн сартай хээр тус тус хурдлан ирж, цагаан хөтөлийн дэнж дээр хуран цугласан моринд хайртай монгол түмнийхээ сэтгэлийг баясгалаа.

Харин адуун сүргийн манлай азарга насанд 82 шандаст хурдан хүлэг тоосоо өргөж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уяач Н.Энхболдын Хүрэн азарга түрүүллээ. Харин аман хүзүүнд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач Х.Баатархүүгийн халтар хурдлав. Айргийн гуравт Завхан аймгийн Завханмандал сумын уяач Мөнгөнхуягийн цавьдар, дөрөвт тус аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын хүрэн, тавд Төв аймгийн Жаргалант сумын харьяат ААУяач Ч.Пүрэвийн халтар тус тус хурдаллаа.

Их насанд 169 хурдан тоосоо өргөж уралдсанаас, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уяач Төгөлдөрийн буурал морь түрүүлэн ирж, тод магнай болов. Харин аман хүзүүнд Төв аймгийн Архуст сумын уяач Ч.Махбалын халтар хурдалсан бол айргийн гурваар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул н.Алтанхуягийн халтар оржээ. Халтар морьны уяа сойлгыг уяач Хуягбаатар тааруулжээ. Айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уяач С.Мөнхбатын зээрд, тавд тус аймгийн Луус сумын уяач С.Шинэбаатарын хээр тус тус хурдалсан.

Хаврын бүсийн уралдааны соёолон насанд зүг зүгийн 100 гаруй хурдан шандаст хүлэг уралдаж, Дундговь аймгийн Хулд сумын уяач Д.Эрболдын тэргүүн хонгор түрүүлсэн бол Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат МУ-ын Манлай уяач Дамбын Хишигжаргалын бор аман хүзүүдлээ. Харин айргийн гурваар Улаанбаатар хотын уяач Атарсайханы шарга, дөрвөөр Ховд аймгийн Мөст сумын харьяат МУ-ын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн саарал, таваар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хээр тус тус хурдаллаа.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button