Хог хаясан үйлдэл бүрийг баримтжуулан, хариуцлага тооцдог болно

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтоос тодрууллаа.

-Хог хаяж байгаа иргэдийн үйлдлийг баримтжуулан, хариуцлага тооцдог болох гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 2-нд Эко эргүүл сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэхүү уулзалтаар иргэдийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан ажилгүй, ажил олоход хүндрэлтэй иргэ­дээс бүрдсэн хоёр хүний бүрэл­дэ­хүүнтэй Эко эргүүл-ийг хороо бүрт ажиллуулахаар болсон.

-Эко эргүүл хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх вэ. Эргүүл цаашдаа тогтмол хийгдэх үү?

-Эко эргүүл-ийг айл өрхүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломжийг хангах зорилгоор ажиллуулж эхэлж байна. Эдгээр эргүүлүүд төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Хоёр хүний бүрэлдэхүүнтэй Эко эргүүл-ийг хороо бүрт найман сарын хугацаагаар ажиллуулахаар болсон.

-Эргүүл хийх уг ажлыг зөвхөн танай дүүрэгт хэрэгжүүлэх юм уу. Эдгээр иргэд хэрхэн ажиллах вэ?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба уг ажлыг эхний ээлжинд манай дүүрэгтэй хамтран эхлүүлж байгаа. Цаашдаа бүх дүүрэгт хэрэгжих юм билээ. Энэхүү ажилд 40-өөс дээш насныхныг хамруулнаараа онцлогтой байгаа. Учир нь 40-өөс дээш насныхан ажил олж хийхэд маш хүндрэлтэй байдаг. Эко эргүүл нь хорооны нутаг дэвсгэрт хөрсний бохирдлыг бууруулах, арилгах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, ил задгай хог хаягдал болон хогийн цэг үүсгэхгүй байхад анхааран хяналт тавьж ажиллах юм.

-Энэхүү Эко эргүүл-ийг хийж буй эргүүл хог хаяж байгаа иргэдийн үйлдлийг баримтуулж байхаар болсон гэсэн үү?

-Зам талбай нийтийн эзэмшлийн газарт эргүүл хийж, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр ажиллах эдгээр эргүүлүүд хог хаяж буй иргэдийн үйлдлийг нь баримтжуулсан тохиолдолд хариуцлага тооцоход амар байх болно. Эхний ээлжинд иргэдэд хариуцлага тооцох замаар хог хааягдлыг бууруулах бодлого барьж байгаа. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүд хог хаядаггүй болох үндэс болно гэсэн таатай хүлээлтийг үүсгэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button