Төв, Сэлэнгэ, Завхан аймагт авлигатай холбоотой зөрчил хамгийн их гарчээ

хийсэн шалгалтын явцад олон зөрчил дутагдал илэрсэн байна.

Тодруулбал Төв аймагт хандивтай холбоотой ашиг сонирхолын зөрчилтэй асуудал ихээр гардаг байна. Сумдын засаг дарга нар Нийгмийн хариуцлагын гэрээ гэгчийг байгуулан аж ахуй нэгжүүдээс хандив авдаг. Энэ хандивынхаа хэмжээг уг гэрээндээ тодорхойлон тусгаж өгдөг байжээ. Энэ гэрээгээр уул уурхайн компаниудад газар эзэмшүүлэх зөвшөөрөл өгсөн байжээ. Харин Сэлэнгэ аймагт баяр ёслолыг хавтгайруулан тэмдэглэдэг зөрчил илэрсэн байна. Тодруулбал улсын төсвөөс аймгийн наадамд зориулж 10 сая төгрөгийн төсөв баталдаг бол Сэлэнгэ аймгийн хувьд 50 сая төгрөгөөр наадамладаг байсан аж. Ийнхүү орон нутгийн төсвийг зориулалтын бусаар найр наадамд зарцуулдаг байдал Сэлэнгэ аймагт хүчээ авчээ. Харин Завхан аймгийн хувьд тендертэй холбоотой зөрчлүүд ихээр илэрсэн байна. Хоёр жилийн өмнө ашиглалтанд оруулсан дунд сургуулийн барилгыг дахин барина хэмээн тендер зарласан ноцтой зөрчил илэрчээ. Энэ мэт дахин дахин тендер зарладаг, зарласан тендерт нь нэг компани давуу эрх эдэлдэг ч ажил үүргээ гүйцэтгэхдээ хугацаа алддаг, чанаргүй гүйцэтгэдэг зэрэг зөрчлүүд тус аймагт нэлээд давтагджээ.

Уг судалгааг АТГ-ын шинжээчдийн баг хийсэн бөгөөд тэд дээрх зөрчлүүдийг орон нутаг дахь хяналтын тогтолцоо муу байгаатай холбон тайлбарласан. Орон нутагт Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт маш муу байгааг мэргэжилтнүүд онцолж байсан. Иймээс зөрчил гаргасан дээрх аймгуудад хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button