С.Баярцогтыг албан тушаалаас нь огцруулна

Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболдын захирамж гарч, Улс төрийн намуудын болон Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар С.Баярцогтыг томилсон байдаг.
Гэвч С.Баярцогт хуулийн төслийг боловсруулахдаа улс төрийн намуудын төлөөллийг хэлэлцүүлэгт оролцуулан саналыг нь аваагүй, парламентад суудалгүй намуудын санаанд нийцтэл ажиллаж чадаагүй байна. Тиймээс УИХ-д суудалгүй намууд нэгдэж түүнийг ажлын хэсгийн ахлагчаас огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барихаар болжээ.
Л.Тамир
Оллоо.мн