Циркчдэд бэлтгэлийн байр хэрэгтэй байна

бямба гарагт чуулж өөрсөддөө тулгамдаж буй асуудлаа ярилцлаа. Энэ үеэр тэдэнд хамгийн их тулгамдаж буй асуудал нь жүжигчдийн бэлтгэлийн байр хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм. Бэлтгэлийн байргүйгээс болоод жүжигчид бэлтгэл сургуулилтаа стандартын дагуу байнга хийж чаддаггүйгээс залуу циркчдийн ур чадвар дутмаг болж буйг ахмад циркчид хэлж байсан.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд энэ салбарт ажиллах залуусын тоо эрс буурсан аж. Үүнийг Монголын үндэсний циркийн хувьчлалтай холбон тайлбарлах нэгэн ч байсан юм. Өнөөдөр Монголын үзэгчдэд зориулж циркийн тоглолт тавьдаг байгууллага байхгүй байгаа. Учир нь цирк хувьчлагдсанаар ихэнх циркчид хувийн цирк байгуулан гадны оронд очиж тоглох болсон. Тиймээс Монголын үзэгчид циркийн урлагаар ангаж эхэлсэн гэж хэлж болно. Иймд уг чуулганы үеэр салбарын ахмадууд энэ байдлаас хэрхэн гарах, ирээдүйд циркийн урлагийг хэрхэн хөгжүүлэх талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button