ХХАА-н ургамалын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвлөв

аж ахуйн ургамалын генетик нөөцийн Олон улсын зөвлөх, профессор Гаутам Прем Лал, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Шейх Ахмадузаман нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Хүнс, Хөдөө аж ахуйн ургамалын генетик нөөцийн Олон улсын гэрээнд Монгол Улсыг нэгдэн орохыг чухалчилан захисан. Энэхүү гэрээнд манай улс нэгдэн орсноор энэ салбарын эрдэмтэд гадаадын олон оронд туршлага судлах, мэргэжлээ дээшлүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн манай эрдэмтдийн судалгааны шинжилгээний ажилд нь гадны эрдэмтэд дэмжлэг үзүүлэх боломж нээгдэх аж . Уг гэрээнд дэлхийн 131 улс нэгдэн оржээ.

Уулзалтын явцад Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Байнгын хорооны даргын хувьд гэрээнд нэгдэн орохыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Ургамалын генетик нөөцийн Олон улсын гэрээ нь ургамлын судалгаа шинжилгээ болон эклогийн цэвэр бүтээгдэхүүнийг манай иргэд хүртэх талаасаа чухал үүрэгтэй гэрээ гэдгийг онцлоод Монгол Улс Парламентын засаглалтай улсын хувьд гэрээнд нэгдэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button