Х.Тэмүүжин Гэмт хэрэг өссөн нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой

хэлэлцсэн. Энэ үеэр гэмт хэргийн тоо нэмэгдсэн нь хууль зүйн салбарыг удирдах чадвар мөхөс байгааг харуулж байгаа гэсэн О.Баасанхүү гишүүний үндэслэлд салбарын сайд хариулт өгсөн юм.
Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тоо нэмэгдсэн нь хоёр шалтгаантай гэлээ. Нэгдүгээрт эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Мөн өмнө нь зөрчил, гэмт хэргийг тусад нь бүртгэж, хөнгөн гэмт хэргийг бүртгэдэггүй байсан системийг өөрчлөн, гарсан гомдол бүрийг бүртгэх аргачлалд шилжүүлсэн нь гэмт хэргийн тоо өссөнөөр харагдаад байгаа өөр нэг шалтгаан юм байна. Түүнчлэн цагдаагийн үйлчилгээ иргэдэд ойртон гэрийнх нь гадаа очсон болохоор элдэв чирэгдлээс болж цагдаад тэр бүр ханддаггүй байсан иргэд хандах нь нэмэгдэн цаашид ч хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэх нь дамжиггүй болсон байна. Гэхдээ тоо нь өссөн гэдэг байдлаар харах бус, өсч буй үзүүлэлтийг зөв оношлон, урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах гэж буй агуулгыг нь олж харах хэрэгтэй гэлээ.
П.УНДРАМ
Оллоо.мн