Шинэчлэгдсэн шүүхийнхэн Гурван Дорж-ийн хуулийг өөрчлөхийг хүлээж байна

гаднаас нь харж шүүрс алдчихаад явдаг байсан цаг үе олон. Түүний бодолд ганцхан сайхан мэргэжил гэх бодол эргэлдэхээс чиг үүрэг нь юу болох, манай шүүх засаглал ямар тогтолцоотой, ямар хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг талаар ойлголт ордоггүй, бас мэдэхийг хүссэн ч хаалттай байжээ. Цаашлаад шүүгчид бол гэмт хрэгтнийг шүүдэг гэх ерөнхий ойлголттой, шүүх гэхээр сүрддэг, шүүгчидтэй уулзаж учир байдлаа ярилцах нь бүү хэл, шүүхийн байшин руу эгцэлж харахаас эмээдэг, бас тэднийг авлига авсан, эгэл иргэнд халтай, баян эрхмүүдэд ээлтэй хэмээн сэтгэж байсан айдас төрүүлэм орчин өнөөдөр танигдахьш аргагүй өөрчлөгджээ. Дүнсгэр саарал байшинд хүүхдүүд инээлдэн орж, шүүгч гэж ямар ажилтай хүн байдаг, шүүх засаглалын тогтолцоо хэр зөв шударга явагддаг вэ гэдэгтэй танилцаж чаддаг болсон нь шүүх засаглалд явагдсан шинэчлэлийн ач тус.
Шүүрс алдан санааширч байсан жаалхүү өнөөдөр дотор нь орж танилцаж, шүүгч хүн ямар ёс зүйг баримталдаг, тэдний ажлын чиг үүрэг, хууль эрхзүйн орчинтой танилцаж, энэ мэргэжлийг эзэмшинэ хэмээн сонгосондоо баярлаж яваа. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн Нээлттэй шүүх танхимаар сургуулийн сурагчаас эхлээд сэтгүүлч, иргэн хэн ч болов үйлчлүүлж, шүүх засаглалын ажилтай танилцаж, хэвлэл мэдээллээр шүүх хурал нээлттэй болж, шүүхийн үйл ажиллагаа ил тод болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Шүүхийн багц шинэчлэлийн нэг том амжилт байсан гэж хэлэхэд буруудах юмгүй.
Аливаа улс орны хөгжил шүүх эрх мэдлээс шууд хамааралтай байдаг гэдэг. Шүүх нь хүчирхэг бол тэр улсын хөгжил ч хүчирхэг байдаг тогтолцоотой. Харин манайд шүүх засаглал сул дорой, шүүх засаглалын шийдвэрт улстөрчид шийдвэр гаргагчид , нөлөөлдөг, шүүгчийн цалин, хангамж хангалтгүй байдгаас авлига авдаг, мөнгөтэй хүнд үйлчилдэг гэх хар бараан ойлголт давамгайлж, улсын хөгжилд ч тэр хэмжээгээр тээг садаа болж байсан нь саяхан.
1992 онд Үндсэн хуультайгаа нийцүүлээд хууль, шүүхийн шинэчлэлээ хийчихсэн бол өнөөдөр бид хөгжлийн хувьд нэг том алхах байлаа. 2002 онд Ц.Нямдорж нар ярьж эхлэхдээ тууштай үргэлжлүүлсэн бол 11 жилийн дараа бүх зүйл эмх цэгцэндээ орчих байсан аж. Харамсалтай нь тэгж чадаагүй. Тийм болгохыг ч хүсээгүй байж магад. Гэхдээ, шүүхийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, шүүгчийг улс төрөөс хараат байлгаж, нээлттэй, ил тод иргэнд хүнд сурталгүй үйлчилдэг байх иргэдийн захиалгыг хожуу ч гэсэн биелүүлж чадсан Ерөнхийлөгчийн үйл хэрэг зөв байсан гэдгийг одоо л бид хүлээн зөвшөөрч байна. Гудамжинд таарсан иргэнээс шүүх шинэчлэгдсэн үү гэж асуухад тэд толгой дохин, хүлээн зөвшөөрдөг боллоо. Чиг үүрэг нь хэнд үйлчлэх нь мэдэгдэхгүй ганцхан хуулиар зохицуулагдаж, аль нэг дарга, улстөрч хөндлөнгөөс утасдаад шүүхийн шийдвэрт нөлөөлдөг, дараа нь зуурсан бантанг нь шүүгчид өөрсөддөө үүрдэг байсан гажиг тогтолцоог халж чадсан гэдэг нь нэг хууль зургаа болж задарсан, тэр хуулийнхаа хүрээнд ажлаа хийж, тодорхой заалтыг дурьдан өөрсдийнхөө шийдвэрт бат зогсч чаддаг болсноос харагдаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай багц хуульд Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байддын тухай, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байддын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай болон Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байддын тухай хууль орсон нь чиг үүрэг нь тодорхой болоход том түлхэц болжээ. Нарийн ярьвал, шүүхийн захиргааны төлөвшил, шүүх ард түмнээсээ холдсон эсэх, шүүхийн төсөв ямар байдаг, шүүгч гадны нөлөөллөөс хамгаалагдсан эсэх, шүүгчийн хараат бус байдлын асуудал, шүүгчийн сонгон шалгаруулалт, хариуцлага нь эдгээр хуулиудаар илүү тод томруунаар шиидэгдэж чадсан юм. Шүүгчийн ажлын чиг үүргээс шалтгаалан тэдний цалин, хан- гамжийг ч хангалттай хэмжээнд хүргэснээр авлига авдаг гэх муухай нэрнээс салж чадсан байна.
Улс төрийн тохироо дар¬га цэргийн халаасны хүн шүүгчээр орж ирдэг, ажилладаг гэх хардалт алга болсон нь шүүгчдийг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авдаг болсон шинэчлэлийн ач тус. Шүүгчид одоо сэтгэл хангалуун байгаа. Шүүх засаглал шинэчлэгдэж чадсан гэдгийг тэд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ нэг зүйлд сэтгэл дундуур байдаг нь шүүгчдэгчид ял өгч байгаа хууль эрхзүйн орчны асуудал. Шүүгчийн нийгмийн хангамж, шүүх засаглалын чиг үүрэг талаасаа шинэчлэгдсэн ч шүүгчид ял оноодог, хэргийг шүүдэг талаасаа шинэчлэгдэж чадахгүй байгаа асуудлыг тэд удаа дараа хөндлөө. Өнгөрсөн пүрэв гарагт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн таван гишүүн сэтгүүлчидтэй уулзахдаа энэ асуудлыг илүүтэй хөндөж байсан юм. Шүүхийн Ерөнхий зөвлө¬лийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Д.Дамдин-Од нар уулзалтад ирсэн бөгөөд Эрүүгийн хуулиа хурдан өөрчлөхөөс нааш энэ салбарын шинэчлэл нүдэнд харагдаж чадахгүй байна гэлээ. Учир нь Гурван дорж-ийн санаачилсан гэх Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль өнөө хүртэл мөрдөгдөж байгаа учраас 1000 төгрөг хулгайлсан ч гэмт хэрэгтэн, тэрбум төгрөг идсэн ч адилхан гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа асуудал.
Өөрөөр хэлбэл, монголыг шоронжуулсан энэ хуулиас ангиж- рахгүй бол шүүх засаглал мянга шинэчлэгдээд үр дүн нь гарч чадахгүй байна. Иргэд шүүгчийг буруу шийдвэр гаргалаа хэмээн зүхдэг, шинэчлэлийг нь олж харах бус шүүхийн өгсөн ялыг нь буруутгадаг байдал хэвээрээ. Шүүгч хуулийнхаа дагуу 10 мянган төгрөг хулгайлсан нэгэнд таван жил өгөөд явуулж байгаа нь шинэчлэл гэж харагдахгүй байгаад тэд сэтгэл дундуур байгаа юм билээ. Тиймээс л Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа Зөрчлийн тухай болон Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг хурдхан батлаад өгөөч хэмээн улстөрчдөөс гуйж байгаа аж.
Энэхүү хуулийн нэг нь гэмт хэрэг мөн эсэхийг хэмждэг материаллаг хууль, нөгөө нь хуулийн байгууллага яаж ажиллах ёстой вэ гэдгийг тодорхойлох процессийн хууль юм. Далайн орнуудын хуулийг хуулсан хэмээн даапаалж байгаа ч энэ хоёр хууль манайд одоо хамгийн хэрэгтэй байгааг Хууль зүйн сайд олж харсан. Энэ хоёр том хууль батлагдсанаар зохион байгуулалтын шинэчлэл дуусах бөгөөд амьдрахын эрхэнд 1000 төгрөг хулгайлсан, авч идэхийн дон-оор 10 тэрбум хумсалсан хоёр хүний асуудлыг ялгаж салгаж, хэнд нь ял өгөх, хэнийг нь нийгэмшүүлж, сайн дурын ажилд оролцох, мөнгөн торгууль ногдуулах, гэрийн хорионд зохих шийтгэлийг нь эдлүүлэх вэ гэдгээ ялгаж салгадаг болох учиртай. Хууль шүүхийн нүд гэмтнийг гэсгээсэн шиг гэсгээж, гэм зэмгүй нэгнийг нь ялгаж салгадаг, хүн бүрийн амьдралд ялтан гэх тамга дарахаас илүүтэй алдсан нэгнийх нь бурууг ойлгуулж чаддаг болсноор сая төгс утгаараа шинэчлэгдэж чадах юм. Шүүхийн ирээдүй гэрэлтэй байна.
Гэхдээ ял өгч байгаа нь өнөө хүртэл харанхуй хэвээр байгааг хууль тогтоогчид маань эрхбиш харж, мэдэрч байгаа биз. Шүүхийн хүний нөөцийг шинэчлэх, шүүхийн эрхзүйг хөгжүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааных нь төвшинг тогтоох, шүүхийн институци байгуулах зэрэг олон шинэ содон иргэнд нийгэмд тустай ажлуудыг хийхээр төлөвлөж, үйл ажиллагаа, үндсэн зорилгоо бүрэн утгаар нь шинэчлэж байгаа шүүхийн шинэчлэлд дээрх хоёр хууль л үгүйлэгдэж байна. Гишүүд ээ.