Зэсийн үнийг 6667 ам.доллар байхаар тооцжээ

Энэ удаад тус яам Лондонгийн металлын биржийн ханш дээр үндэслэн нэг тонн зэсийн үнийг 6667 ам.доллараар тогтоосон байна.
Харин Монголбанкны ханшаар нэг грамм алтны жишиг үнийг 75 мянга 990 төгрөгөөр тогтоожээ. Баяжуулсан коксжих нүүрсний үнийг тонн тутамд нь 76.14 ам.доллар гэж үзсэн бол баяжуулсан эрчим хүчний нүүрсний жишиг үнийг 34.06 ам.доллараар тооцож байна. Харин 4000-5500 хүртэл ккалл нүүрсний үнийг 49.85 ам.доллар, 5500-аас дээш ккалл нүүрсний жишиг үнийг 64.66 ам.доллар байхаар тогтоолоо.
С.Саранзаяа
Оллоо.мн