Ж.Цогт Монгол оронд болсон хүчтэй салхи, шуурга дөрөвдүгээр сард болж байсныг мартаж болохгүй

байдал цаашид ч үргэлжлэхийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа. Тодруулбал өнөөдөр нутгийн баруун өмнөөс гарч ирж байгаа бага даралтын орон цаашдаа зүүн хойшоо чиглэн шилжиж, нутгийн төв хэсэг дээр улам гүнзгийрч, аажим шилжиж зүүн тийш манай нутгаас гарах тул их хэмжээний хур тунадас орох, цасан болон шороон шуурга шуурч, сэрүүсэх нөхцөл бүрдэх аж. Иймээс өнөөдөр нутгийн баруун хагаст, 16-17 нд ихэнх нутгаар ахиухан бороо, нойтон цас орох төлөвтэй байгаа юм.

Агаарын температур 16-наас ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаа, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Удаан хугацаагаар бороо, нойтон цас орж сэрүүсч байгаагаас шинэ төл, самнасан ямаа даарч осгох, уул даваа, авто зам цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж болзошгүй.

Иймээс малчид, ард иргэдэд эдгээр өдрүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд манай оронд болсон хүчтэй салхи шуурга ихэвчлэн дөрөвдүгээр сард болж, ихээхэн хэмжээний хохирол дагуулж байсныг мартаж болохгүй хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогт анхаарууллаа.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button