Төрийн өмчийн агентлагуудад авлигын эсрэг төсөл хэрэгжиж байна

урьдчилан сэргийлэх зорилгоор Хамтдаа төслийг хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Өмчийн харилцааны газрын нийт ажилтны дунд авлигын эсрэг хууль тогтоомж, авлигаас урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн Худалдан авах ажиллагааны газар, Үндэсний Аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НЗДТГ, Монголын дотоод аудиторуудын институтын удирдах ажилтнуудад Дотоод хяналт шалгалт, түүнийг сайжруулах арга зам сэдэвт сургалт зохион байгуулжээ.
Түүнчлэн төрийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нийт төрийн өмчийн агентлаг, үйлчилгээний байгууллагын мэдээллийг цахим хуудаст байршуулах ажлыг үе шаттайгаар явуулж байна.
С.Саранзаяа
Оллоо.мн