Улс төрчид Монгол хэлийг мөхөөх нь

Тэнгэрийн доор амьдарч, төрийн алба залгуулдаг улстөрчид энэ тухайд ямар бодолтой байдаг юм бол. ХХ зуунд монгол хэл, монгол бичгийн төлөө үгээ хэлсэн төрийн ихэс дээдэс цөөхөн. Зарим нь бүр нэрвэж нэрмэхэд л нэмэр болсон байх. Манай улс төрчид гэсэн томчуудыг та нар мэднэ. Даанч тэдэн дунд Монгол хэлээрээ ярьж байгаа хүн цөөхөн байдаг нь эмгэнэлтэй хэмээн хэлжээ.

Монгол хэлийг мөхөөж байгаа хүмүүсийн тоонд улс төрчдийг заавал багтаах ёстой. Тэд үндэсний хэл, бичгээ хамгаалах талаар үг дугардаггүй мөртлөө харин устгаж үгүйрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Тодруулбал, тэдний яг оносон нэршил хэмээн өөрсдийгөө дөвийлгөн тайлбарлаж, нийгэмд цацаж байгаа Авлигажсан төсөв, царцсан барилга, давхар дээл мэтийн үгс нь ямар ч хяналтгүйгээр Монгол хэлний үгийн санд ороод ирлээ.

Монголчууд буруу ярьж зөв ойлгодог хэмээн алдаагаа зөвтгөхийг оролддог. Тэгвэл яагаад заавал буруу ярьж түүнийг нь зөвөөр ойлгох ёстой гэж. Улс төрчид нь ч энэ тухай бодох л хэрэгтэй. Улстөрчдийн хэлсэн модон хэллэгүүдийг нийгэм ямар ч хяналтгүйгээр дуурайн хэрэглэж, нэвтрүүлж байгаа нь Монгол хэлийг мөхөл рүү нь түлхэж байна гэж тайлбарлахаас аргагүйд хүргэж байна.

Тиймээс л Улс төрчид чамирхахаасаа илүү зөв яримаар байгаа юм. Үндэсний хэл, бичиг нь тухайн улс орны оршин тогтнохын баталгаа. Харин үгийг зөв хэрэглэж байгаа хүмүүс л улс орноо удирдан чиглүүлэх ёстой байх. Түүнээс амнаасаа гарсан чамин үгээр хол явахгүй болов уу. Үнэндээ одоо улстөрчид хийгээд урлаг соёлынхны зарим хэсэг нь нийгэмд модон хэллэгүүдийг гаргаж, түүгээр нь нийгэм хөгжиж байна. Тиймээс улс төрчдөөсөө эхлээд буруу үг хэллэг хэрэглэж, Монгол хэл, бичгээ мөхөөж байгаа явдлыг зогсоох хэрэгтэй болжээ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button