Иргэн цагдаа руугаа буу шагайдаг болжээ

иргэн өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ирүүлжээ. Дуудлагын дагуу хоёр цагдаа очсон байна. Очиход марк тодорхойгүй буугаар зэвсэглэсэн залуу нэг цагдаад нь буу тулгаад авч явжээ. Тэрбээр цагдаатай маш хэрцгий, бүдүүлэг, яахаас ч буцахгүй харилцаж байсан гэнэ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү Залилангийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан 27 настай Э гэгч иргэн цагдаа нарыгг очиход буу тулгаад, буудлаа гэж сүрдүүлэн нэгийг нь барьцаалан авч явсан байсан. Баянгол дүүргийн нутагт явж байхад нь араас нь цагдаа нар очиж аюулгүй болгосон. Олны нүдэн дээр ил болсон, мөн цагдаа хамт явж байсан болохоор ар тал руугаа шуурхай мэдээлж хойноос нь хөөж саатуулахад боломжтой байлаа хэмээн хэллээ.
Ц.Эрдэнэ
Оллоо.мн