УИХ тарах уу

ярьж эхлэх гэнэ.
Тэгвэл энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Улс орны эдийн засгийг доройтуулсан албан тушаалтнуудад хариуцлага ярих эрх нь нээлттэй байгаа. Энэ асуудлыг үе шаттай ярина. Эхний ээлжинд хууль эрх зүйн асуудлаа шийднэ, цаашлаад Монголбанк, УИХ-ын асуудал яригдана. УИХ ажлаа хуулийн дагуу явуулах чадамж байна уу, үгүй юу гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ асуудлаар ярих цаг болсон. Парламентын ардчилал устаж, зөвшилцөл үгүй болсон, олонхиороо хүч түрж хуулийг уландаа гишгэдэг болсон. Сөрөг хүчний бүлгийн гишүүд нэг байнгын хороонд, давхар дээл-тэй гишүүд 2-3 байнгын хороонд харьяалагдаж байгаа. Давхар дээл-тэй, ажлаа хийж чадахгүй түүртэж яваа Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа УИХ байх уу, үгүй юу гэдэг асуудал аяндаа яригдана гэсэн юм.
П.УНДРАМ
Оллоо.мн