О.Магнай шилдэгт эрэмбэлэгдлээ

судалгаа явуулдаг бөгөөд энэ судалгаанд Улаанбаатар, Баянхонгор, Булган, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар аймгуудын иргэд хамрагдсан байна.
Иргэдийн хувьд хэрвээ маргааш сонгууль болвол та өгөх үү гэсэн асуултанд хөдөөгийн иргэдийн 86 хувь, хотын иргэдийн 79 хувь өгнө гэж хариулсан нь улс төрийн идэвх тун идэвхтэй байгаа дүр төрх гарсан байна. Харин та улс төрийн аль намыг сонгох вэ гэдэг асуултанд хөдөөгийн иргэд АН-ын төлөө 31,3 хотынх 37,1 МАН-ын төлөө хөдөөгийн иргэд 17,3 хотынх 11,9 хувьтай байгаа нь хот хөдөө гэлтгүй Ардчилсан намын улс орны хөгжлийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа өнөө болон хэтийн төлөвлөгөөнд итгэл үзүүлсэн хэвээр байгаа юм байна.
Тэгвэл ТОП 10 улс төрчдийг Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Э.Бат-үүл нар өнгөлж байгаа ба үүн дотор сүүлийн үед иргэд, олон түмний талархлыг хүлээж байгаа залуу улс төрч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай орсон нь түүнд ямархуу итгэл хүлээлгэж байгаа нь тус судалгаанаас харагдаж байна. Харин түүний хувьд хөдөөний иргэдээс санал дутмаг байгаа бөгөөд харин хотын иргэдээс ихээхэн санал авсан нь иргэд олон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд түлхүү ажиллаж байгаагийн илрэл биз ээ.