Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг дэмжив

эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төр, засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох, иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, төрийн санхүүг эрүүл, тогтвортой, сахилга баттай болгож төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор Шилэн дансны тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм.

Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж танилцуулав. Танилцуулгад дурдагдсанаар, төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн улс болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа цогц байдлаар олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлэх ажээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжив.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button