Газрын наймааг гааруулсан засаг ноёдод хариуцлага тооцох нь ээ

идэгдэж баян ядуугийн ялгаа газар авсаар байна. Газрын хууль бус наймааг 2003 оноос эхлэлтэй гэж үздэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт худалдагдаагүй, хэн нэгэн эрх мэдэлтэй баян эрхмийн мэдэлд ороогүй алга дарам газар үлдээгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж нийслэлийн өмчит газрыг дур мэдэн мөнгөтэй эрх мэдэлтэй хүн л өмчлүүлдэг задарсан засаг ноёдод хариуцлага тооцох чихэнд чимэгтэй мэдээ дуулдаж эхэлсэн.

Тодруулбал Барилга барих газрын эрх олгох,барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам, Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журам-ын төслийг НИТХ-аар хэлэлцсэн. Энэхүү журам нь барилга барих зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохоос эхлээд, барилга ашиглалтад орох хүртэлх бүх харилцааг зохицуулсан юм. Уг журмаар Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрхийг иргэн хуулийн этгээдэд олгохдоо заавал Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгоно. Хэрвээ заалтыг зөрчвөл Засаг даргыг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно хэмээн зааж өгчээ. Уг заалтаар задарсан засаг ноёдод хариуцлага тооцох боломж бүрдэх юм. Хамгийн гол нь бодит байдал дээр хэрэгжиж эхлэх нь л чухал байна.

Өнгөрсөн жил эрх мэдлээ урвуулан ашиглаж , Газрын тухай зарим зүйл заалтуудыг зөрчиж 90 га газарт газар эзэмших эрх өгсөн дүүргийн засаг дарга нарын шийдвэрийг Нийслэлийн засаг даргын тушаалаар хүчингүй болгосон. Эдгээрээс дурдвал төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн газар эзэмших эрх олгосон нийт 12 иргэн, аж ахуй нэгжийн 60,8 га газрын зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Дээрх үйл явдлаас авч үзвэл нийслэлийн бүх нутаг дэвсгэрийн дийлэнх нь хувь хүн болоод ямар нэгэн албан байгууллагын мэдэлд очсон нь харагдаж байсан юм. Хамгийн харамсалтай нь эдгээр газрууд нь бүгд хууль бусаар тэдний гарт орсон нь нэгэнт тодорхой болсон билээ.

Эрх ямбаа хэтрүүлэн ашигласан дарга нарын гарын үсгээр олгогдсон газруудад нийтийн эзэмшлийн зам талбайгаас гадна төрийн байгууллагын мэдлийн буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрууд цөөнгүй байсан нь ёстой л нөгөө мөнгө улаан, нүд цагаан болсныг харуулах шиг. Эмнэлэг, сургуулийн хүрэлцээ муугаас үүдсэн иргэдийн сэтгэлийг сэртхийлгэм мэдээнүүд ар араасаа дуулдах болсон энэ үед дээрх газруудыг зориулалтын дагуу ашиглаж ганц ч гэсэн сургууль эмнэлэг барьсан бол олон хүмүүс баярлах байлаа.

Өргөн уудам тал хээр нутгаараа дэлхийд дээгүүрт бичигддэг манай улсад маш жаахан газарт л эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих боломж бий. Гэтэл эрх мэдэлтнүүдийн нүдэнд энэ жаахан газар мөнгө болж харагдаж байгаа нь даанч эмгэнэлтэй. Сүүлийн жилүүдэд 17 мянга гаруй газрын зөвшөөрөл олгосноос ердөө 50 орчим нь л хуулийн дагуу өөрөөр хэлбэл төсөл, тендер зарлаж шалгаран газар эзэмших эрх авсан байна хэмээн албаныхан мэдээлж байсан. Энэ нь манай улсыг авлига хээл хахуульд хэрхэн идэгдсэнийг харуулж байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button