М.Зоригт Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн оронд импортыг дэмжих хуулийн төсөл санаачилж байгаа нь буруу

Нийт 16 гишүүнээс найман гишүүн дэмжиж, найман гишүүн татгалзсан юм. Энэ талаар эсрэг байр суурьтай байсан УИХ-ын гишүүн М.Зоригтоос тодруулга авлаа.

Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор онцгой албан татварын хууль болон ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудаар санал хураалаа. Таны хувьд засгийн газрынхаа гаргасан саналыг ямар шалтгаанаар дэмжсэнгүй вэ?

– Төсвийн байнгын хороогоор онцгой албан татварын хууль болон Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах хоёр ч асуудлаар санал хураалт явууллаа. Сангийн яамнаас санаачилсан хуулийн төслөөр онцгой албан татварыг авахдаа монгол төгрөгт шилжүүлж, ханшийг тогтмол 1450 төгрөгөөр тооцож байхаар тогтооё гэсэн. Ингэснээр бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэж үзсэн.

Хэдийгээр хуулиндаа онцгой албан татварыг доллараар авна гээд заачихсан байгаа боловч тухайн цаг үеийн Монгол банкны ханшаар бодоод төгрөгөөр л авч байгаа шүү дээ. Засгийн газраа яагаад дэмжсэнгүй вэ гэж асуулаа. Энэ бол Засгийн газрын шийдвэр байгаагүй, тодорхой нэг яамны л санаачилга байсан. Хэдийгээр үүнийг эерэгээр тайлбарлаж байгаа ч гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн буюу импортыг л дэмжиж байгаа хэрэг юм. Жишээлбэл, хэн нэг гишүүний унадаг Бенз машиныг оруулж ирэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэсэн үг. Бүр цаашилбал гаднаас архи, тамхи оруулж ирдэг компаниудыг дэмжээд байгаа юм. Энэ дунд автомат тоглоомын газар ч багтсан байсан. Ийм зүйлийг бид дэмжиж болохгүй биз дээ.

Монгол Улсын эдийн засаг тийм ч сайн биш байна. УИХ, төр засгаас эдийн засгаа өсгөх, ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой байтал импортыг дэмжих хуулийн төсөл санаачилж байгаа нь буруу. Энэ тал дээр томоохон зорилтуудыг бий болгож, Ардчилсан намын зүгээс бүтээлч үйл ажиллагаануудыг санаачилж байгаа ч УИХ-д суудалтай цөөнхтэй хамтран ажиллах, санал солилцох тал дээр жаахан дутмаг яваад байна. Би Ардын намын бүлгийн гишүүдтэй нэг биш удаа уулзсан. Тэдний зүгээс Монгол орныхоо эдийн засагт хэрэгтэй санаа оноонуудыг ч бас гаргаж байна. Бид олонх, цөөнх гэдгээрээ тэрсэлдэх биш улс орныхоо эрх ашгийн төлөө нэгдэн нийлж, нэг шийдэлд хүрэх ёстой. Үүнийг хойш тавьж орхигдуулж болохгүй гэдгийг хэлмээр байна.

Онцгой албан татварыг төгрөгөөр авдаг болвол долларын эрэлт хэрэгцээ буурна. Энэ нь ханш өсөхгүй байх эерэг тал болж болох юм. Та үүнд ямар бодолтой байна?

– Гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний хувьд орж ирж байгаа үнэ нь доллар, еврогоор тооцогддог. Түүнээс нь татвар ногдуулдаг. Харин татвараа авахдаа тухайн өдрийн Монгол банкны ханшаар бодоод, төгрөгөөр л авч байгаа. Тийм учраас энэ хуулиар зохицууллаа гээд долларын эрэлт хэрэгцээг бууруулчихгүй. Сангийн яамны зүгээс яаж тайлбарлаж байгааг би мэдэхгүй байна. Өнөөдрийн хувьд онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал 88 гэсэн харьцаагаар дэмжигдээгүй. Засагт хамтарч байгаа гэдэг утгаараа манай эвслийн бүлгийн гишүүд гараа өргөж дэмжсэн. Харин миний хувьд эсрэг санал өгсөн. Хэрвээ дэмжсэн бол энэ хууль 79 саналаар дэмжигдээд явах байсан.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button