Мансууруулах бодисын мэргэшсэн шинжээчтэй болохыг зөвлөв

Мансууруулах бодистой тэмцэх болон хууль хэрэгжүүлэх товчоо-ны Азийн хэсэг хариуцсан дарга хатагтай Кейт Спила нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, Монгол улс дахь хар тамхины гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ярилцаж, цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар санал солилцлоо.
Мөн хар тамхины гэмт хэргийг илрүүлэхэд мансууруулах бодисын мэргэшсэн шинжээч бэлтгэх, прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нарыг сургах, мөрдөн байцаах, яллах, шүүн таслах арга туршлагаа хуваалцах зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцлов.
С.Саранзаяа
Оллоо.мн