Д.Ариунтуяа Багшийг цаасны дарамтаас салгана гэж Л.Гантөмөр сайд хэлсэндээ хүрсэнд нь бид баяртай байгаа

боловсролын салбарт шинэчлэл хийж, чанарт нь ахиц гаргах зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс ч Боловсрол, шинжлэх ухааны яам нэн тэргүүнд Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь хамгийн чухал хэмээн үзсэн. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр дахь жилээ үдэж байгаа энэ үед тэдний зорилт үнэхээр биелж байна уу? Хүүхэд бүрийг үнэхээр хөгжүүлж болж байна уу? гэдгийг багш нараас асуух цаг нь болсон. Иймд бид та бүхнийг жирийн нэгэн ажлаа хийж яваа багш нартай өдөр бүр уулзуулж байгаа билээ. Энэ удаад бид Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн бага ангийн багш Д.Ариунтуяатай уулзаж, цөөн хором ярилцсан юм.

Боловсролын байгууллагад 17 жил бага ангийн багшаар ажиллаж байна.

– Боловсрол, шинжлэх ухааны яам хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого дэвшүүлж, түүнийг нь та бүхэн гардан гүйцэтгэж байгаа. Үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байна уу?

– Багш хүн хүүхэд бүрийг хөгжихөд нь туслах ёстой. Би хүүхдүүдийг бүгдийг нь хөгжүүлж чадна. Хамгийн гол нь хүүхдэд өөр дээр нь тулгуурлаж, ойлгож, мэдэрч, тусалж чадвал хүүхэд бүр хөгжих бүрэн боломжтой.

– Хүүхдийг өөр дээр нь тулгуурлаж, хөгжүүлнэ гэдэг нь…?

– Хүүхэд өөрөө зорилгоо тодорхойлоод, түүндээ хүрэх төлөвлөгөө боловсруулаад, өөрийгөө үнэлнэ. Тэгээд өөрийгөө үнэлээд, тодорхойлоод ирэхээр хүүхэд юу хийх, яахаа мэдчихдэг. Тэр үед нь л багш тусална гэсэн үг л дээ.

– Тэгэхээр юу сурах хүсэлтэй байна түүнийг нь л сурахад тусална гэсэн үг үү?

– Мэдээж дөрөвдүгээр ангидаа авах ёстой мэдлэгээ авах ёстой. Түүнийг нь олгох сургалтын хөтөлбөр гэж байгаа. Гагцхүү түүнийгээ тулгахгүй, илүү уян хатан болгосон л гэсэн үг. Хүүхдэд анхнаас нь багш бол дарга, би түүний хэлснийг л дуртай ч дургүй ч хийх ёстой гэдэг ойлголтыг төрүүлэх нь буруу. Өөрөөр хэлбэл, хүүхэд тулгаж даалгах тусам хичээлдээ дургүй болдог. Дургүй байна гэдэг нь анхаарал муутай болно гэсэн үг. Анхаарал муутай хүүхэд яаж юм сурах билээ.

– Танай ангийн хүүхдүүд бүгд өөрөө өөрийнхөө зорилгоо тодорхойлж, хичээл бүр дээр юуг яаж сурахаа өөрөө шийддэг гэсэн үг үү?

– Тэгж ойлгож болно. Жишээ нь Монгол хэлний хичээлээ би арга барил эзэмшүүлэх, дадлага хичээл, үнэлгээ тайлан тавих гэсэн гурван үе шаттай ордог. Тэгээд дадлага хичээл дээрээ хүүхдүүд өөрсдөө зорилгоо тодорхойлоод, түүнийхээ дагуу төлөвлөөд, дараа нь өөрийгөө, найз нөхдөө үнэлдэг. Жишээ нь уншсан зохиолоо дүгнэн бичих чадвар дээрээ тааруу байлаа гэж бодоход тухайн хүүхэд үүнийгээ сайжруулах зорилт тавиад өөрийгөө сайжруулахад нь би тусална л гэсэн үг.

– Тэгээд ямар ахиц гарч байна?

– Хамгийн гол нь өөрийгөө илэрхийлэх чадварт нь маш хурдан ахиц гарсан. Түүний дараагаар ярих, бичих чадварууд илт сайжирсан. Энэ хичээлийн жилээс эхлээд дадлага хичээл орсон. Түүнээс хойш хүүхдүүдэд маань дээрх өөрчлөлтүүд эрс нэмэгдсэн. Хүүхэд ер нь өөрийнхөө ахицаар их бахархдаг юм билээ. Ахиц гарч байгааг нь найз нөхөд нь хараад чи чадахгүй байсан юмаа чаддаг болчихлоо шүү дээ гээд үнэлээд, хэлээд өгөхөөр хүүхэд бүр урамшиж, улам л урагшаа тэмүүлдэг.

– Тэгвэл таныхаар хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь тэдний хүсэл, сонирхлыг харгалзах байх нь ээ?

– Яг тийм. Хүүхдийн өөрийнх нь гол санаа, бодол, зорилгыг л сонсч, мэдэх ёстой. Тэгээд түүн дээр нь ажиллавал багшид ч бэрхшээл бага гарна. Нэг өдрийн хичээл дээр тэдний зорилгыг эхлээд сонсч түүнийгээ биелүүлхэд нь тусалж үргэлжлээд, амжилтаа бататган өөрийг нь үнэлүүлж дуусгадаг.

– Танай ангийн 39 хүүхэд одоо бүгд сурлагын хувьд жигд амжилттай яваа юу?

– Тийм.

– Өмнөх үнэлгээ шиг дүн тавьдаг байсан бол хичнээн хувьтай суралцаж байгаа бол?

– Ер нь 80 гаруй хувьтай л байгаа.

– Та 17 жил ажиллаж бага ангид багшилж байгаа. Ер нь заах аргаа өмнө нь ингэж өөрчилж байв уу? Ажлын хувьд өмнөхтэйгөө харьцуулахад ямар ялгаа гарч байна вэ?

– Маш их ялгаа гарч байна. Хамгийн чухал нь хүүхдүүд хичээлдээ их сонирхолтой болж байна. Өөртөө итгэх итгэл нь илт сайжирч, хичээлдээ идэвхтэй болсон. Хүүхэд өөртөө итгэлтэй болно гэдэг нь түүний улам хөгжих, ахиж дэвжих мэдлэгээ зузаатгах хамгийн гол түлхэх хүч нь болж байгаа юм. Нэг жишээ татахад, өмнө ньЗа хэн үүнд хариулах вэ гэхэд ганц хоёроос бусад нь дуугардаггүй байсан. Багш л чи хариулгэж оноодог байсан бол одоо тийм асуудал байхгүй. Өөрсдөө чөлөөтэй босоод өөрийнхөөрөө итгэлтэй хариулна. Үргэлжлүүлээд бүгд л багшийн асуултад хариулахаар зүтгэнэ. Манай ангийн Ундрал гэж охин бий.

Тэр өнгөрсөн жилийн өдийд дуу муутай, хичээлдээ идэвх муутай байсан. Гэтэл энэ жил хамгийн түрүүнд гараа өргөдөг хүүхдүүдийн нэг болсон. Ер нь одоо манай ангийн бүх хүүхдүүд би, би гээд л өндөлзөөд байдаг болчихсон. Бас өөр сургуулиас шилжиж ирсэн хүүхдүүд илт мэдрэгддэг. Зарим нь бүр илт гайхаад байдаг/инээв/. Ямар сонин, ямар гоё юм бэ гээд л. Эцэг эхчүүд нь ч гэсэн Манай хүүхэд их нээлттэй, илэн далангуй, өөртөө итгэлтэй болж байна. Өдөр бүр хичээлээсээ ирээд юу сурсан, ямар ном уншсан гээд бүгдийг нь ярьдаг болж ярих чадвар нь эрс сайжирч байна гээд л баярласнаа илэрхийлдэг.

– Хүүхдийг үгэн үнэлгээгээр дүгнэдэг болж байгаа. Энэ нь олон жил ажилласан багш танд ямар санагдаж байна? Үнэхээр сайн үр дүн үзүүлж чадах болов уу?

– Ялгааны хувьд их байгаа. Жишээ нь хуучин нэг материал өгөөд дараа нь яг түүгээрээ шалгалт авдаг. Тэгээд л сайн, мууг нь тогтоочихдог байсан. Харин одоо бол илүү уян болсон. Өөрөөр хэлбэл, шалгалт, үнэлгээ нь тухайн хүүхдэд хэрхэн туслахыг тодорхойлж тодруулж өгдөг болсон. Шууд чи бол муу сурлагатан гэж ойлгуулахгүй. Чамд жаахан л тусалчихвал чи бүгдийг нь чадна гээд хүүхдийн өөртөө итгэх итгэлийг хадгалдаг ийм зарчимтай болсон.

– Зарим хүмүүс хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг нь багшийн ачааллыг л нэмсэн ажил боллоо гэх мэтээр ярьдаг л даа. Яг хүүхэдтэй ажиллаж байгаа таны хувьд ажлын ачаалал хэр нэмэгдэв?

– Миний бодлоор тэгж бодож, хэлж байгаа багш байвал асуудал өөрт нь байна. Хүүхэд өөрөө юу хийх, юу хүсч байгаагаа хэлээд өгдөг. Түүнд нь л туслаад дэмжих замаар сургаад явбал багшийн ачаалал харин ч багасдаг. Хамгийн түрүүнд хүүхдээ зөв оношлоод, дараа нь хүсэл сонирхлынх нь дагуу хичээллээд, тэгээд өөрийг нь сонсоод дэмжээд явах хэрэгтэй.Тэрнээс биш би энэ хүүхдийг ингэж л сургах ёстой. Энэ хүүхэд өдийд үүнийг, ингэж л сурах ёстой гээд хүүхэд бүр дээр ажиллана гэвэл бэрхшээл их гарч ирнэ.

– Бас нэг багшийн ажлыг хүндрүүлдэг зүйл нь үргэлж шалгуулдаг тайлан, конспект байдаг гэж сонсч байсан. Тэр үнэхээр хүнд ажил уу?

– Маш хэцүү байсан. Багш нарын гол зорилго тайлан гаргах болж хувирсан байсан. За өнөөдөр заавал үүнийг хийх ёстой, дараа нь тайлагнах ёстой гэдэгт л санаа зовдог байлаа. Одоо бол тийм ажил байхгүй болсон шүү дээ. Би өөрөө яг наад тайлан энэ тэрд чинь их муу байсан болохоор их зовдог байсан/инээв/. Яагаад гэхээр хуучин тэр тайлан, цаасаар л ажлыг минь дүгнэдэг байсан шүү дээ. Олон цаастай, олон хавтастай нь л сайн багш болчихдог, байхгүй нь муу болоод өнгөрдөг байсан. Багшийн ажлыг цаасаар дүгнэх, багшийг тайлан конспект гэх цаасны дарамтаас салгана гэж Л.Гантөмөр сайд хэлсэндээ хүрсэн. Бид их баяртай байгаа.

– Зарим эцэг эхчүүд багш нар хичээл дээрээ нэг их юм зааж өгдөггүй. Хүүхдэд баахан гэрийн даалгавар өгөөд өөрөө сур гээд явуулчихдаг гэж шүүмжилдэг. Хүүхдэд тийм их даалгавар өгдөг юм уу?

– Гэрийн даалгаврын хувьд багш өгдөг. Хүүхдүүд гэртээ хийдэг. Хийхдээ багшийн хэлснийг биелүүлэх гэж, шалгуулах гэж л хийдэг. Эцэг эхчүүд ч мөн адил багшид шалгуулж, аргацаахын тулд хийдэг. Би энэ бүгдийн эсрэг байдаг. Яагаад гэвэл энэ нь хүүхдийг багаас нь мэхлэх, хуурах аргад л сургаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүүхдэд мөн л өөрөө санаачлагаараа хийх даалгавар гэрт нь өгөх хэрэгтэй. Тэгж байж хүүхэд надад шалгуулахын тулд биш чин сэтгэлээсээ хийдэг.

– Гэрийн даалгавраа санаачилгаараа хийнэ гэхээр хүүхдүүд юу хийнэ гэсэн үг юм бэ?

– Түрүүн хэлсэн. Хүүхдүүд өөрөө юу сурмаар байгаа, юуг чадахгүй байгаагаа мэдээд зорилгоо тодорхойлдог гэж. Түүнийхээ дагуу л гэртээ бэлдэж ирнэ гэсэн үг. Ээж аав нь надад шалгуулахын тулд биш хүүхдээ хөгжүүлэхийн тулд түүнд тусална гэсэн үг. Ер нь хүүхэд гэлтгүй том хүн ч хөндлөнгийн хатуу даалгаварт их дурамжхан ханддаг шүү дээ.

– Даалгахгүй болохоор гэрийн даалгавар хийхгүй бол яах вэ?

– Манай ангийнхан бол бүгд хийж ирдэг. Учир нь ангидаа ирээд нөхдөөсөө дор харагдахыг хэн нь ч хүсдэггүй. Бүгдээрээ их идэвхтэй, өөртөө итгэлтэй болцгоосон учир ямар нэгэн зүйлээр бусдаасаа хоцрох тун дургүй байдаг.

4б ангийн сурагч С.Хулан Би гадаа хог хаяхаа больсон

– Би тооны хичээлдээ дуртай. Яагаад гэвэл тоо бодох нь оюун ухаан тэлдэг. Бас багш маань маш сонирхолтой бодлогууд бодуулдаг

– Чамд аль нэг хичээл дээр чадахгүй байгаа зүйл байна уу?

– Монгол хэлний хичээл дээр уншсан зохиолоо дүгнэж бичиж чаддаггүй байсан. Зүгээр уншчихаад жаахан байж байгаад мартчихдаг байсан. Тэгээд түүнийгээ чаддаг болох зорилго тавиад одоо хурдан уншаад ойлгосноо хурдан буулгаж чаддаг болсон. Бас зохион бичлэг бичихдээ төсөөлөн бодох чадвар маань муу байсан. Тэгээд би гэртээ харьж явахдаа байгалиа хараад, үзэсгэлэнт байгалийн тухай шүлэг зохиосон. Түүнээс хойш би ургуулан бодохдоо сайн болсон.Бас би гадаа хог хаяхаа больсон. Зайрмаг идлээ гэхэд уутыг нь заавал хогийн саванд хийдэг

4б ангийн сурагч Б.Баяржавхлан Сонирхолтой хичээл заадаг багшдаа баярлалаа

– Би энэ сургуульд намар шилжиж ирсэн. Ирснээс хойш олон зүйл сурч мэдэж байгаа. Монгол хэлний хичээл дээр дадлага хичээл гээд сонирхолтой хичээл ордог. Тэгээд энэ дашрамд сонирхолтой хичээл заадаг багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

– Жишээ нь шилжиж ирсэнээс чинь хойш ямар ахиц гарсан бэ?

– Би өмнө нь мянгатын орон дотор тоо бодож чаддаг байсан бол одоо 100 сая хүртэл оронтой тоо бодож чадаж байгаа. Бас өмнө нь сурч байсан сургуульд багш маань заавал энийг хий, өөр чаддагаа хийхээр яах гэж наадхаа хийгээд байгаа юм бэ? гэж загнадаг байсан. Харин энд дадлага хичээлээр би өөрөө хүссэнээ хийгээд чадахгүй юмаа багшаас асуугаад явж байгаа нь их гоё байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button