Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилт есдүгээр сар хүртэл хойшилжээ

талаар төслийн удирдагч болох Туркойз Хил Ресурс компани өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Уг төслийн санхүүжилтийг шийдвэрлэхээр Туркойз Хил Ресурс олон улсын банкуудаас зээл авахаар хөөцөлдөж, энэ нь ч бүтэмжтэй байгаа тухай мэдээлэл гарч байсан. Гэсэн ч тус компанийн зүгээс Оюутолгой төслийн амин сүнс болсон далд уурхайн санхүүжилтийг есдүгээр сар хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан байна.
Оюутолгой төслийн 66 хувийг Канадын Туркойз Хил Ресурс компани, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн