Азийн ардын урлагийнхан Монголд өрсөлдөнө

Азийн ардын урлагийн шилдгүүдийг шалгаруулах анхдугаар тэмцээнт наадам ирэх зургадугаар сарын 11-15-нд Улаанбаатар хотноо болно.

Дэлхийн язгуур урлагийн академи, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас санаачилсан энэхүү наадмын Монгол дахь зохион байгуулагчаар Артлар соёл урлаг ТББ, Туургатан язгуур Монгол ТББ, дэмжигчээр ЮНЕСКО-гийн Үндэсний хороо, Гадаад харилцааны яам ажиллаж байгаа юм. Зохион байгуулагчид энэхүү наадмыг Азийн хэмжээний урлагийн хамгийн ач холбогдолтой арга хэмжээний нэг болно гэж үзэж байна.

Наадмаас шалгарсан шилдгүүд ирэх наймдугаар сард Болгар улсад болох Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадамд оролцох эрхтэй болох юм. Тус наадмын тоглолтыг TҮ Eurofolk интернэт телевизээр дэлхий даяар шууд дамжуулах ажээ.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button