Монгол Улсын иргэн хурууны хээгээ бүртгүүлэн хилээр нэвтэрдэг боллоо

технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, эдгээрт тавигдах хяналтын тогтоолцоог боловсронгуй болгохоор шинэчлэлийг эхлүүлээд буй.

Тус байгууллагаас төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, орчин үеийн дэвшилтэт техник технологийн шийдлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлдэг болгожээ.

Хурууны хээгээр хил нэвтрүүлэх програм ашиглалтад орсноор хил дээрх үйлчлүүлэгчдийн дараалал багасч, ачаа тээврийн хурд нэмэгдэн Монгол Улсын эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах юм. Иймээс зөвхөн нүүрс тээврийн жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлээд зогсохгүй, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг энэ ондоо багтаан хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас хангаад эхэлсэн байна.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button