Газрыг шинэчлэн зохион байгуулснаар иргэдийн газар үнэд орно

тухай Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс тодрууллаа.

-Газар шинэчлэн зохион байгуулалт иргэдэд ямар хэрэгтэй талаар тодруулаач?

-Нийслэлийн иргэдийн тал хувь нь гэр хороололд аж төрдөг. Тиймээс ч хотын суурьшлын талбайн 79 хувь буюу 22 мянган га газрыг гэр хороололд аж төрж буй хүмүүс эзэмшдэг. Эдгээрээс газраа өмчлөөд өөрийн болгоод авсан хүмүүс ихэнх нь байгаа. Газар гэдэг өдөр сараар бус цаг минутаар үнэд орж байгаа. Гэтэл гэр хорооллынхон өөрийн гэсэн өмчтэй, үнэ цэнэтэй аж төрж байгаагаа тэр бүр ухамсарладаггүй. Ер нь цаашдаа ч улам бүр үнэтэй болгох, орон сууцныхнаас дутахааргүй тухтай аж төрөх боломжийг Газар шинэчлэн зохион байгуулалт олгох болно.

-Гэр хороололд газар шинэчлэн зохион байгуулалт хийгдсэнээр нөөц газар бий болно гэж үзэж байгаа гэсэн?

-Нийслэлийн гэр хороололд 186 мянган өрх айл ямар ч зохион байгуулалтгүй буюу эмх замбараагүй, дэд бүтцийн хүртээмжгүй орчинд аж төрж байгаа. Хуульд заасан 0.07 га гэдэг чамлахааргүй хэмжээ гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ түүнээс бага болоод их хэмжээний газар эзэмшигчид цөөнгүй бий. Ихэнх айл өрх хашааныхаа нийт газрын 20- 30 хувийг огт ашигладаггүй гэсэн тооцоо судалгаа байдаг.

Тухайлбал, муу усны нүх, жорлон байрладаг хэсэг болон хашааны булан тохойд үлдэж, зэрлэг өвс ургамал үрждэг ашиглалтгүй талбай их байдаг. Эдгээр талбайг нийлүүлбэл чамгүй хэмжээний газар бий болох нь гарцаагүй. Тиймээс айл өрхүүд нэгдэн нийлж газраа зөв зохион байгуулснаар ашиглалтгүй талбайнаасаа нөөц газар бий болгон түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь газар шинэчлэн зохион байгуулалтын эх үндэс гэж ойлгож болно.

-Муу усны нүх, жорлон байрладаг хэсгийг ашиглачихвал иргэд хаана бие засч, бохир усаа хааш нь асгах болж байна вэ?

-Эдгээр асуудлыг иргэдийн гэрт нь оруулж өгнө. Өөрөөр хэлбэл, цэвэр бохир усны шугам татаж, автомашин, явган хүн зорчих зам тавих, ойр орчмыг хүүхэд хөгшид нарлах цэцэрлэг байгуулах үүргийг иргэдийн нөөц газрыг авсан хүмүүс хариуцах юм. Иргэд өөрсдөө ч нэгдээд энэ ажлыг зохион байгуулж болно. Тиймээс заавал аль нэг компаниар хийлгэх бус өөрсдөө хийнэ гэвэл бүр ч сайн.

Гэвч иргэдэд шугам сүлжээ байгуулах, зөв зохион байгуулалт хийх санхүүгийн эх үүсвэр байхгүй байдаг. Гэтэл хувийн компанид итгэхэд хүндрэлтэй гэж үзвэл энэ ажлыг хотоор гүйцэтгүүлж болно. Хот уг ажилд гаргасан зардлаа нөөц газрыг арилжаалж нөхөх бөгөөд нөөц болгон сулласан газартаа юу барьж болох, юу барьж болохгүйг иргэд өөрсдөө шийдэх жишээтэй байна. Ийм байдлаар гэр хорооллыг тохижуулаад зогсохгүй, том газартай ч үнэд хүргэж чадахгүй байгаа иргэдэд газраа багахан хэмжээгээр танаад үнэд оруулах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

-Газар шинэчлэн зохион байгуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн газар байгаа юу?

-Одоогоор хэрэгжиж эхэлсэн жишээ нэлээд байгаа. Хэд хэдэн иргэд нийлж, яг ийм байдлаар тав тухтай орчинд аж төрөх болсон. Түүнчлэн цаашдаа хийж хэрэгжүүлэхээр санал санаачилга ч цөөнгүй гаргасан. Тэдний төлөөлөл болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн, иргэдийн Есөн эрдэнэ бүлгийн ахлагч н.Гомбо уулзалтад оролцлоо. Ахлагч н.Гомбо хэлж буйгаар хүмүүсийн зөвшөөрсөн газарт шинэ зохион байгуулалтаа яаралтай хийж эхлүүлэхийг шаардаж байгаа гэсэн.

Цаашид ч шинээр зохион байгуулалтад орох хүсэлтэй айл өрх олон байгаа юм билээ. Гагцхүү ийнхүү шинээр зохион байгуулахад өөрийн гэсэн газар өмчлөлийн гэрчилгээгүй, нийтийн эзэмшлийн зам талбай дээр дур мэдэн суурьшсан айл өрхүүд хүндрэл учруулж байгааг дуулгасан. Үүнээс үзэхэд олны эрх ашиг гэдэг ганц хүний эрх ашгаас ямагт дээгүүр байх ёстой. Олонхи нь ая тухтай орчинд аж төрөх гэж хичээж байхад саад болсон хүнд Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн хоёрт заасанчлан албадан арга хэмжээ авах боломж бий гэдгийг санах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button