Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна

мэдүүлсэн зарим улсад суух Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормааг тус тус томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ. Энэ тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн зөвлөх н.Пүрэвсүрэн хийлээ. Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулна. Үүний дараа хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Манай дипломат ажилтнууд тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хүрч ажиллаж чаддаггүй. Энэ хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдэнд туслах, анхаарал халамж тавих нь шинэ шатанд гарч байна уу? Нэг жишээ хэлэхэд өнгөрсөн жил 20 настай хүү Энэтхэгт суралцахаар яваад амь насаа алдсан байна. Жил гаруй хугацаанд Гадаад харилцааны яамны холбогдох хүмүүс болоод бусад албаныхан ар гэрийнхэнд нь ямар ч мэдээлэл өгөөгүй. Гадаад ажиллаж байгаа элчин сайдын яамдууд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар ямар ч ажил хийж байна вэ.

Гадаад харилцааны сайд Л.Болд Маш чухал асуудал хөндлөө. Бид Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр томоохон асуудлуудыг хэлэлцэж хоёр ажлын хэсэг байгуулсан. Гадаад харилцааны яамнаас хууль хяналтын байгууллагатай хамтран олон арга хэмжээ авч ажиллаж байгаа. Гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүс болон Элчин сайдын яаманд ажиллаж байгаа иргэдэд тодорхой шаардлага тавин ажиллаж байна. Тухайлбал,бүх Элчин сайдын яамдад шууд утсаар холбогдох, ажилчдад хуулийн байгууллага, нийгмийн хамгааллын байгууллагын ажилтан, мэргэжилтнүүдийг сонгож ажиллуулах зэрэг олон арга хэмжээ авч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Манай улс дипломат харилцаа тогтоохтой ямар шалгуурыг тавьж байгаа вэ? Шинээр элчин сайдын яамдыг нэмээд байгаа. Харин өмнө нээгдсэн элчин сайдын яамдуудынхаа барилга байшин, хангамжинд анхаарал хандуулмаар байна.

Гадаад харилцааны сайд Л.Болд Ө.Энхтүвшин гишүүний энэ асуудлыг өмнө нэлээд сайн танилцуулсан гэж байгаа. Элчин сайдыг яам байгуулахдаа иргэд олноор төвлөрсөн, эдийн засгийн харилцаа, шууд нислэг, харилцан элчин сайдын яамдтай байх зэрэг шалгуурыг тавьдаг.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Консулаар сууж байгаа хүмүүс нь тус улсынхаа хэлийг мэддэггүй. Ядаж англи хэлтэй байх хэрэгтэй байх. Германы элчингийн асуудал юу болоод байгаа юм. Одоо болтол шинээр томилсон элчин сайд нь ажлаа хүлээж аваагүй байгаа юм биш үү.

Гадаад харилцааны сайд Л.Болд Консул бол хуулиа мэддэг. Иргэдийнхээ эрхийг хамгаалж чадахаар хүмүүсийг л тавьж байгаа. Германы элчин сайдууд энэ долоо хоногт ажлаа хүлээлцсэн байгаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт хариулт үргэлжилж байна.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button