Ш.Батцэцэг, Ч.Сосормаа нарыг элчин сайдаар томиллоо

Шагдарын Батцэцэгийг, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормааг тус тус томилох саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

Чуулганы хуралдааны эхэнд гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас үүдэн УИХ-ын дарга Гишүүд ирэхгүй удаж байна. Энэ удаагийн эхний асуудал магадгүй хамгийн азгүй хоёр элчин сайдууд бололтой хэмээн хошигносон юм.

Тэгвэл шинээр томилогдоод байгаа азгүй элчин сайд нарын танилцуулгыг хүргэе.

Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суух Ш.Батцэцэг нь жижиг, дунд бизнесийн удирдлагын менежер, багш мэргэжилтэй. 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2013 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж. Эй Би Ай хүрээлэнгийн захирал.

Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Сосормаа нь сэтгэлзүйч, судлаач, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, хуучнаар ЗХУ-ын Смоленск хотод багшийн сургууль, УБИС, АНУ-ын Колорадогийн Их сургуулийг тус тус төгсчээ. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button