Давхар дээл-ийг энэ оны долдугаар сарын 1-ээс тайлахаар боллоо

зөрүүтэй саналуудыг хэлэлцлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Хуулийн төслийн II зүйлд өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийн хэрэгжилтийг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлнэ гэснийг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хууль хэрэгжиж эхэлнэ гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж ирснийг гишүүд хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй саналын дагуу Р.Гончигдорж гишүүнээс асуулт, тодруулга авсан юм.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн заалтаа өөрчлөөгүй байж энэ хуулийг ярих хэрэг байгаа юм уу.

УИХ-ын Р.Гончигдорж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай ярьж байгаа боловч Засгийн газрыг огцруулах хууль болоод байгаа. Хэрвээ Засгийн газрыг огцруулах болвол хууль гаргаж байж шийдэгдэнэ. Тэгэхээр Үндсэн хуулийн зүйл, заалтыг зөрчсөн зүйл болох гэж байгаа учир дараагийн УИХ бүрдсэн өдрөөс хэрэгжих ёстой

УИХ-ын гишүүн С.Баярцогт Сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг огцруулж байж болохоор харж байгаа нь харамсалтай. МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага аваад дахиад тав хоног хэлэлцээд ороод ирэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй байхад Ерөнхийлөгчөөс хууль санаачлаад ороод ирсэн. УИХ-ын даргаас асуухад 17 сайдад сануулга өгсөн үү. Гэтэл нэг гишүүн хариу өгсөн нь энэ бас асуудал зөрчсөн зүйл болоод байгаа юм биш үү. Өнөөдөр энэ цаг үед ард түмнээрээ шийдүүлээд явах хэрэгтэй. Төр, улс төр завхраад эдийн засгаа унагаачихсан. Эрх баригчид сайд нараа авч үлдэх гэж элдэв зүйл гаргаж байна.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Гэрлийн нүхээр харж байгаа байдлаар хармааргүй байна. Харин Үндсэн хууль зөрчиж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.

Үүний дараа Р.Гончигдорж гишүүний зарчмыг зөрүүтэй саналаар санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Ингэснээр Давхар дээл-ийг энэ оны долдугаар сарын 1-ээс тайлахаар боллоо.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button