Дракула буюу цус соруулах эмчилгээний нууцаас

PRP гэдэг нь Platelet Rich Plasma гэсэн үгний товчлол бөгөөд энэ төрлийн мэс ажилбарыг анх гэмтлийн мэс заслын салбарт ашигладаг байжээ. Үүний дараа спортын анагаахад нэвтрүүлж эхэлсэн юм. Харин сүүлийн үед гоо сайхны мэс засалд өргөн ашиглах болжээ. Уг эмчилгээний аргыг Германы эрдэмтэн бодож олсон бөгөөд түүнээс хойш европын орнуудад Дракула-буюу цус сорогч эмчилгээний арга хэмээн нэрлэгдэх болсон байна. Учир нь хүний өөрийн цусыг соруулан авч ялгаад хэрэгцээт хэсэгт нь тарьснаар тухайн хэсгийн арьсанд шим тэжээл өгч залуужуулах үйлчилгээг үзүүлдэг.

Мэс ажилбарыг хийхийн тулд үйлчлүүлэгчийн судаснаас 20-40 мл цус соруулан авч тусгай саванд хийж ялгах төхөөрөмжөөр ялгана. Ялгарсан үүдэл эс бүхий хэсгийг соруулан авч хэрэгцээт хэсэгт нь тарина. Тусгай эориулалтын саванд цус ялгарахдаа доод хэсэгт нь эритроцит тунаж, дээд хэсэгт нь сийвэн ялгардаг. Энэ хоёрын голд сийвэнгээр баялаг Stem Cell гэж нэрлэгддэг Үүдэл эс ялгардаг юм. Энэхүү үүдэг эс бүхий хэсгийг соруулан авч хэрэгцээт газар нь тарьдаг шинэ арга.

Эмчилгээг нэг удаа бус курсээр хийлгэвэл илүү үр дүнтэй. Биеийн аль хэсэгт хийж байгаагаас шалтгаалан 7-30 хоногийн зайтай 3-5 удаа хийнэ. Энэ аргыг нүүрэнд гэлтгүй үс хуйх, үе мөчинд ч гэсэн хийж болдог. Үс хуйханд хийснээр үсний ургалт сайжирч, өнгө засрахаас гадна үсгүй газар үс ургадаг учир сүүлийн үед үс уналтын эмчилгээнд өргөн ашиглаж байгаа. Энэхүү мэс ажилбар нь арьсанд шарх сорви үүсгэхгүй, хөхөрч хавдахгүй, үр дүн сайтай, гэдгээрээ давуу талтай. Уг эмчилгээний гол үр дүн бол залуужуулах, хөгшрөлтийг удаашруулах, урьдчилан сэргийлэх явдал юм.

Эмчилгээг хийлгэсэн хүмүүсийн нүүрний өнгө сэргэх, өнгөц үрчлээ арилах, арьс чангарах зэрэг эерэг нөлөө үзүүлсэн. Тиймээс 35-45 насны хөгшрөлт, нүүрний сулрал явагдаж эхэлж буй хүмүүс хийлгэхийг зөвлөдөг. Учир нь нүүрний сулралт ба хөгшрөлт явагдаж эхэлж байх үед нь энэ мэтийн залуужуулах эмчилгээнүүдийг хийж өгвөл илүү үр дүнтэй байдаг. Гоо сайхны мэс засал аль болох хөгшрөлтийг удаашруулах, үрчлээ үүсэн нүүр унжих зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлрүү хандан хөгжиж байна.

Э.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button