Шинэ төмөр замын ажил өр зээлийн асуудлаас болж зогсчээ

байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худагаас Ханбогд сумын нутаг Гашуунсухайтын хилийн боомт хүртэл баригдаж байгаа энэ төмөр зам нь тус аймгийн Цогтцэций, Баяновоо, Ханбогд сумын нутгуудаар 217.9 км урттай баригдаж байгаа юм. Гэвч уг төмөр замын ажил зогссон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Ханбогд сумын Засаг даргын орлогч Д.Мөнх-Эрдэнэ сумынх нь нутаг дэвгэрээс хайрга ашигласны төлбөрөө төлөлгүй явсаар нэг тэрбум гаруй төгрөгийн өртэй болсон тул гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Самсунг Си энд Ти ХХК-ийн техник хэрэгслүүдийг лацадсан гэх мэдээлийг өгөөд байсан. Тэгвэл бид Монголын шинэ төмөр зам төслийн дэд захирал Д.Бат-Эрднэтэй холбогдож энэ асуудлыг тодрууллаа.

Шинэ төмөр замын барилгын ажил зогссон гэх мэдээлэл гараад байна. Яг юунаас болж ажил зогссон бэ?

Санхүүгийн асуудалтай холбоотойгоор барилгын ажил түр зогсоод байна. Гэхдээ яг барилгын ажил зогсоогүй байгаа. Харин газар шорооны ажил түр зогссон.

Үүсээд байгаа санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа вэ, ажил хэзээнээс хэвийн үргэлжлэх вэ?

Энэ асуудлыг шийдвэрлэхээр орон нутгийн удирдлагуудтай ярилцаж байна. Өнөөдөр үдээс хойшдоо юмуу маргааш өглөө гэхэд асуудлаа шийдвэрлэж дуусаад ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Орон нутагт төлөх ёстой төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй тул эхний ээлжинд тодорхой хэмжээний төлбөрийг орон нутагт тушаахаар болсон. Ингээд маргааш өглөөнөөс ажил хэвийн үргэлжилнэ.

Шинэ төмөр замын ажил хэдэн хувьтай ямар шатандаа явж байгаа вэ?

Шинэ төмөр замын газар шорооны ажил 70 орчим хувьтай байгаа. Одоогоор хаврын ажлаа эхлүүлэх гээд бэлтгэл ажлаа хангаж байна. Гуравдугаар сарын 16-наас эхэлсэн бэлтгэл ажил эхнээсээ дуусаад гүйцэтгэгч компаниуд барилгын ажилдаа ороод байна.

Уг төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын Самсунг Си энд Ти ХХК ажиллаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр Монголын зам барилгын 13 компани ажиллаж байгаа юм байна. Төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтад ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай аж.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button