С.Жавхлан Монгол өв соёлоо улс төрийн хэрүүлтэй хутгахгүй байхыг хүсч байна

Тэрбээр өнөөдөр төв талбайд Дээлээ өмсдөг Монгол-Дээдсээ хүндэлдэг Монгол сэдвээр цуглаан зохион байгууллаа. Цуглаанд дээлээ өмсдөг, хүндэлдэг, бахархдаг ахмадууд, залуучууд ирсэн байв. Гэхдээ цаг агаар муу байгаа болохоор цөөн хүмүүс ирсэн болов уу гэж харагдлаа. Тэд Монгол хүн дээлээ тайлж хаядаггүй харин өмсдөг, Монгол дээлийг бүү улс төржүүл, Монгол дээлээ бид өмгөөлнө, Би дээлээ өмсдөг, Би дээдсээ хүндэлдэг зэрэг уриатай лоозон барьжээ.

С.Жавхлан төв талбайд цугласан иргэд болон хэвлэлийнхэнд хандаж, Монгол дээл бол монгол хүнийг дэлхийд илэрхийлдэг хамгийн том илэрхийлэл. Бид өнөөдөр дээлээ тайлах гэж биш харин бахархахаар өмсөж ирлээ. Хэн нэгэн хүнийг гомдоохыг хүссэнгүй, ёс заншилаа сэргээн санах үүднээс өнөөдөр үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр их эзэн Чингис хааны хөшөө монгол дээлтэйгээ сүндэрлэж, МАН-ыг үүсгэн байгуулагч жанжин Д.Сүхбаатар цагаан дээлт Дамдины хүү гэдгээрээ алдаршсан. Тиймээс Монгол хүн бүхэн монгол дээлээ дээдэлж, хүндэтгэх ёстой. Мөн Монголын Төр хууль тогтоолынхоо нэрийг зөв гарчиглаж, дэлхийд өөрсдийг нь илэрхийлж байгаа нэрийн хуудас болох өв соёлоо улс төрийн хэрүүлтэй хутгахгүй байхыг хүсч байна. Хаврын хаварт болдог улс төрийн хэрүүл Монголд хэзээ ч сайн зүйл авчрахгүй гэв.

Түүнчлэн МАН-ынхан жагсаалын үеэр Монгол дээлээ тайлж хаясан учраас дахин өмсөх хэрэггүй. Та нар сонгуулийн сурталчилгаандаа Монгол дээл, Монгол ёс заншилаар гоёх эрхгүй гэж мэдэгдлээ.

Энэ үеэр бид цөөн хүмүүсийн сэтгэгдлийг авсан юм.

Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр

-Монгол дээл бол манай үндэсний дэлхийд танигдсан хамгийн том соёл. Тиймээс Мандах төрийн малгай, дэвших төрийн дээл, бүтэх төрийн бүс хэмээн төртэйгөө холбон дээдэлдэг. Энэ ч утгаараа дээлийг үеийн үед шүтэж ирсэн юм. Гэвч бид дэндүү Монголоо алдаад байна. Монгол бичгээ үгүй хийлээ, монгол соёл өв уламжлалаа мэдэхээ байлаа сүүлдээ улс төрийн нам эвсэл, төр түшиж байгаа хүмүүс монголээ дээл элдвээр хэлж байгаа нь харьжлаа гэж тайлбарлахаас аргагүй боллоо. Монгол хүн, Монгол үндэстэн ганц л зүйл дээр нэгдэх ёстой. Энэ бол бидний өв уламжлал юм. Бид чинь энгийн зүйлийг гайхамшиг болгодог ард түмэн шүү дээ.

Иргэн Б.Мөнх-Эрдэнэ

-Миний хувьд С.Жавхланг Монгол соёл, өв уламжлалаа авч үлдэхээр тэмцэж байгаа гэж ойлгодог. Тийм ч учраас өнөөдрийн үйл ажиллагааг дэмжиж оролцож байна.

Ур ундрах компанийн ерөнхий захирал А.Алтантуяа

-Төр засаг маань Давхар дээлээ тайлъя хэмээн хэлсэн нь цаана нэг бодолтой байгаа байх. Түүнээ гадны хувцсыг тайлъя гээд хэлж болох л байсан болов уу. Гэвч бид чинь хоёр том гүрний дунд хавчуулагдан амьдарч, тэдний хувцсыг 100-аад жил өмссөн учраас хамаагүй тайлаад хаяна гэж хэлж болохгүй байсан байх. Гэхдээ Монгол хувцсаа дээдэлдэг, гайхалтай сайхнаар өмсч, хэрэглэдэг С.Жавхланд маш их баярлаж байна. Монгол хүн бүхэн түүн шиг өв соёлоо авч яваасай гэж хүсэж байна.

Цуглаанд хүрэлцэн ирсэн ирсэн хүмүүсийн зарим нь ийнхүү сэтгэгдэл, санал бодлоо илэрхийлсэн ч өнөөдрийн энэ арга хэмжээг өөрөөр харах хүмүүс ч байлаа. Тэд МУГЖ С.Жавхланг МАН-ын алдааг ашиглаж, МАХН-ын төлөө улс төрийн шоу хийж байна хэмээн үзэж байна.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button