Охидоор улс төр хийхгүй байя

Түүний өмнөөс Facebook-т хуудас нээж, түүндээ элдвийн бусармаг юм постлох болов. Тухайлбал, Эмэгтэй хүн, мөнгө хоёр бол энэ дэлхийн хамгийн хүчирхэг зүйл. Энэ хоёрын төлөө эр хүн юугаа ч хайрлахгүй тэмцдэг гэсэн төдийгүй эр, эм хоёрын зураг оруулаад доор нь Намайг ингэж дарж авах эр байна уу гэсэн утгатай зүйл ч бичжээ. Үүнийг шоронд хоригдож байгаа Г.С охин өөрөө хийгээгүй нь баталгаатай. Учир нь тэр охин саатуулагдсан байгаа. Шүүхийн шийдвэрийн албаны эх сурвалж үүнийг нотолсон.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нэр хүндийг унагах зорилгодоо С гэх охиныг ашиглаж байгаа хүн эл үйлдлээрээ тэр охиноос дор гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдэж байгаа гэж найдахаас.

Хэдийгээр нийгмийн хэв журам зөрчиж хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн хэрэгт холбогдсон нь С –ийн буруу ч түүний энэ үйлдэл улстөрийн ашиг хонжоо хайгчдад нэг их хүртээлгүй. Дээрээс нь С гэх тэр охин үнэхээр гэм буруутай юу гэдгийг хууль хяналт, шүүхийн байгууллага тогтоогоогүй байгаа.

Facebook-т Г.С гэх энэ охины нэрээр нээсэн хуурамч хуудаст түүний өөрийнх нь жинхэнэ Facebook хуудаснаас хуулсан зургуудыг сүүлийн хэдэн өдөр оруулж, доор нь санаанд багтах аргагүй элдэв үгсийг Г.С өөрөө юм шиг бичсэнээс болоод энэ охиныг үзэн ядах сэтгэлзүй олон нийтийн сүлжээнд лав бүрдсэн байна билээ.

Ханаас ийм увиагүй юм хийж байгааг тааж ядах юмгүй. Х.Тэмүүжингийн нэр хүндийг унагах, түүнийг зайлуулах сонирхолтой хэн байна, тэр хүмүүсийн зүгээс л болов уу.

Г.С нэрээр нээсэн Facebook хуудаст хамгийн сүүлд оруулсан зургууд 20 цагийн өмнөх байгаа. Шоронд хоригдож байгаа хүн юугаараа интернет орж ийм юм хийв гэж. Хүний нэр төрд ингэж шууд халдах нь гэмт хэрэг шүү. Үнэндээ өөрөө тэгээд биччихсэн, хэлчихсэн бол яая гэхсэн.

Ц.Эрдэнэцэцэг

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button