Хэргийг сарниулсан хэрэг

нэ­гэн хатагтай бий.

Энэ хатагтай Татварын Ерөнхий газрын мэ­дээ­лэл бүртгэлийг нь хариуц­сан хэлт­сийг толгойлж байхдаа НӨАТ-тай холбоотой чам­гүй олон асууд­лыг нь нааш цааш зохи­цуул­сан хэ­­мээгд­дэг хэдий ч өдгөө Ав­лигатай тэмцэх газар /АТГ/ тух­­­­лаад амжсан нь НӨАТ-тай хол­боо­той хэр­гийг сарниулах Хэрэг бол­­сон нь тодорхой. Эндээс харахад АТГ авлигатай тэм­цэх биш авран хам­гаалах газар болоод байна уу даа гэмээр байгаа биз.

АТГ-т шургалж, нү­хээ малтаад амжсан эл сэр­­гэлэн хатагтай анх тат­­ва­рын албанд эгэл бор амьдрал­­тай нэгэн ирээд өдгөө хөлжиж, бая­чуудын гэх тодотголтой болсон Зай­сан хорооллын үнэтэй байранд амьдарч, Lexus 470 машин хөлөг­лөсөн, 9911-тэй дугаар нууцаар барьж гангардаг болсныг нь НӨАТ-ын па­дааны биз­нес­тэй холбоотой гэдэг. Тэр­­бээр НӨАТ-ын падаан та­раадаг Далай­дорж ХХК, Дархан наран сүлд ХХК, Сэлэнгийн төгөл ХХК, Хүслэнт хулан ХХК гэх ком­­­паниудын эзэдтэй сүл­бээтэй тө­дийгүй тэдний Ар нь болж тат­вартай холбоотой бүх асуудлыг нь зохицуулдаг хэмээн татварын албаныхан ярьдаг ч ор хоосон зүйл биш нь лав. Олны үг ортой гэдэг дээ.

Энэ хүнийг гар хөл болсон хол­боо сүлбээтэй нөх­дүүд одоо хэр нь тат­варын албадад байгаа бөгөөд НӨАТ-ын падаанаар бизнес хийдэг, тийм­дээ ч энэ төрлийн хэрэг зөрчил буурахгүй байгаа гэх явган яриа тус албаныхан дотор тэнүүчилдэг. Мөн энэ ха­тагтай болон тат­варын Ерөн­хий газ­рын зарим удирд­­лага НӨАТ-ын па­даа­ны най­маанаас гадна өн­­дөр үнэтэй программ шах­даг биз­не­сийн бүлэг­лэлтэй холбоо сүлбээ ч бий гэх эх сур­валжийн мэдээлэл бай­даг.

Татварын Ерөнхий Газ­­рынхантай холбоотой энэ мэт бусармаг үйлд­лийг хууль хяналтынхан ерөн­­хий­дөө гадарладаг, мэ­дэх нэг нь мэдэж байгаа гэх үг чих шүргэж буй бо­ловч хонины арьс нө­мөр­сөн боохой хотон дотор шур­гачихаад байхад мэ­дэхгүй дүр эсгэж байгааг хаа хаа­наа анхаарах цаг нэгэнт болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button