Н.Алтанхуяг Валютын ханшийн өсөлт инфляцид нөлөөлсөн

Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд дурьдлаа.
Тэрээр Засгийн газар өнгөрсөн онд бараа бүтээгдэхүүний өсөлтийг бууруулах зорилттой ажилласан. Инфляци өсч байгаа ч 2012 оныхтой харьцуулахад бага байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,4 хувьтай байгаа нь валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан импортлогдсон инфляцийн нөлөө юм. Энэ өсөлтийг хязгаарлах боломж, нөхцөл бүрдэж байгаа гэж хэллээ.
Өнгөрсөн жил Засгийн газар барилгын салбарт дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ салбарын өсөлт 2013 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлсөн байна. Мөн хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт ч нөлөөлжээ.
Энэ оны эхний улиралд гол нэрийн 5 бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн бол импорт 2,2 хувиар буурчээ. Мөн согтууруулах ундаа, тамхины импорт 25 хувиар багассан байна.