Манай энхийг сахиулагчид 10 хүний амь аварлаа

Улмаар гадны компаниудыг Өмнөд Судан улсыг орхин явахыг шаардаж, барьцааны хүмүүсийг тамлан зовоожээ.

Энэ үеэр Монгол Улсын энхийг сахиулагчид ажиллагаа зохион байгуулж үйлдвэрийн 10 ажилтанг аварсан байна. Ажиллагааны үеэр ОХУ-ын газрын тосны үйлдвэрийн таван ажилтан шархадсан бөгөөд тэдгээрийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэж НҮБ-ын төлөөлөгч Joe Contreras мэдэгджээ.

Өмнөд Суданы цэргийн хүчний хурандаа Philip Aguer Одоо ч байлдаан үргэлжилсээр байна. Bentiu хотын нөхцөл байдал тийм сайн биш байгаа. Гэхдээ бидний хувьд Bentiu хотыг босогчдод алдаагүй гэж мэдэгдсэн бол босогчдын ахлагч утсаар Бид Bentiu хотыг бүрэн эзэлж мэдэлдээ оруулсан гэж хэлсэн байна.

Өмнөд Судан улсад өнгөрөгч оны 11 дүгээр сараас хойш хүчирхийлэл газар авч байгаа бөгөөд мянга мянган хүн алагдаж, сая гаруй хүн орон гэргүй болжээ. Bentiu хот дахь НҮБ-ын цэргийн баазад 9000 орчим энгийн иргэд байрласнаас эмнэлэг, сургуулиудад шилжүүлж байгаа аж.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button