Н.Оюунчимэг Хадгаламж зээлийн хоршоод дахин дампуурахгүй

Үүнээс үүдэн иргэд Хадгаламж зээлийн хоршоодод итгэх итгэлгүй болсон гэхэд хилсдэхгүй.Харин өнөөдөр манай улсад 270 гаруй Хадгаламж зээлийн хоршоо байдгаас идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь 147 байдаг байна.

Эдгээр хоршоодыг цаашид алдагдалгүй ажилуулах, хоршооны зарчмыг бий болгох засаглалыг бэхжүүлэх асуудлаар Санхүүгийн зохицуулах газар Азийн хөгжлийн банктай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.Харин иргэд Хадгаламж зээлийн хоршоод итгэлгүй дампуурах магадлал өндөртэй гэж үздэг болсон. Мөн цаашид одоо үйл ажиллагаа явуулж байгаа Хадгаламж зээлийн хоршоод дампуурахгүй гэх баталгаа иргэд хүсч байгаа.

Үүнд Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэгээс тодруулахад Хадгаламж зээлийн хоршоод одоо гишүүн бус хүнээс мөнгөн хуримтлал авч зээл өгөхгүй.Тиймээс Хадгаламж зээлийн хоршоод дахин дампуурахгүй гэсэн үг. Өмнө нь гишүүн бус хүнээс зээлийн хуримтлал авч зээл өгдөг байсан нь алдаа болсон.Одоо үүнийг хуулиар зохицуулж, эрх зүйн дутмаг байдлыг арилгасан хэмээн тайлбарлалаа.

Хадгаламж зээлийн хоршоодын талаар цаашид иргэдэд хандан санхүүгийн суурь боловсрол олгох журмаар адал явдалтай кино, санхүүгийн мессежүүдийг хүргэх ажлуудыг Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулах аж.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button