Шинэчлэлийн Засгийн газар дахин шинэчлэгдэх үү

албан тушаал хавсарч болохгүй гэсэн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Ингэснээр сонгогчдоос УИХ-ын гишүүн гэх мандат авсан эрхэм гишүүд сайд гэх УИХ-аас томилогддог бас нэгэн албан тушаалыг хавсран гүйцэтгэх болж байгаа юм.

Харин өчигдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэрэгжих хугацааг хоёр жилээр наашлуулахаар болчихов. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр санал оруулсан. Харин МАН-ынхны хувьд анхнаасаа энэ хуулийн төслийг энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв. Харин АН-ын бүлэг 2016 оноос хэрэгжүүлье гэсэн байр суурьтай байсан.

Харин нь Давхар дээл тайлах хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх санал байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдээгүй юм. Чуулганы өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны дэмжигдээгүй саналаар санал хураахад 69 гишүүний 35 нь зөвшөөрөөгүй тул 2014 оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх МАН-ын бүлгийн санал босов.

Ингэснээр хуулийн төсөл энэ оны долдугаар сарын 1-ээс хэрэгжихээр болсноос гадна Засгийн газрын үндсэн чиг үүргийн таван яамнаас бусдынх нь сайд солигдох нөхцөл үүсэв.

Энэхүү санал хураалтад Р.Амаржаргал, А.Бакей, Д.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Д.Тэрбишдагва нар оролцсонгүй. Үүний зэрэгцээ Давхар дээл тайлах хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн саналыг АН-ын бүлгийн гишүүн Х.Баттулга дэмжив. Мөн Ж.Батзандан, О.Баасанхүү, Д.Батцогт, Р.Бурмаа, С.Ганбаатар, М.Зоригт, Ц.Оюунбаатар, Л.Цог нарын гишүүн санал нэгдэв.

Харин уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Эцсийн хэлэлцүүлгээр асуудал хэрхэн эргэхийг таашгүй.

Эцсийн хэлэлцүүлгээр хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн саналыг унагах боломж байгаа юм. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед өчигдөр чуулганаар унасан саналыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор босгож ирэх шаардлагатай болох аж.

Харин дээрх шаардлага бүрдээгүй нөхцөлд энэ хууль 2016 оны долдугаар сарын 1-н биш 2014 оны долдугаар сарын 1-нээс үйлчлэх болно. Мөн Засгийн газрын танхимын гишүүдээс 12 нь парламентаас гадна сонгогдох нөхцөл үүснэ.

Харин одоо бол хууль санаачлагч хуулиа татаж авах бас нэг хувилбар байгаа юм. Нийгэмд он дамжин хүлээлт үүсгэж, багагүй маргаан дагуулсан хуулийн төслийг татаж авч байгаа нь бас л тийм ч оновчтой санаа биш. Одоогийн нөхцөлд УИХ, Засгийн газар хоёрыг салгах ёстой гэсэн нийгмийн хүлээлт бий болчихоод байгаа.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button