Манай улс худалдааны хуульгүй цөөхөн орны тоонд багтаж байна

төсөл хөтөлбөрүүдийг хэргэжүүлж эхэлсэн. Гэвч энэ асуудлыг шийдвэрлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай.

Манайх шиг бараа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг экспортолдог улсын хувьд эдийн засаг бүхэлдээ гадаад худалдаанаас хамаарч байгаа юм. Харин энэхүү гадаад худалдааг зохицуулдаг худалдааны хууль манайд байхгүй. Өөрөөр хэлбэл манайх худалдааны хуульгүй цөөхөн орны тоонд багтдаг гэсэн үг.

Өнгөрсөн жилээс эхлэн манай эдийн засгийн гол хөшүүрэг болсон нүүрсний салбарын уналт ч үүнтэй холбоотой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Гадаад худалдааны хууль байхгүй тул энэ салбарт тогтсон бодлого байхгүй. Иймээс л манай улс нэг бол хэт зөөлөн нэг бол хатуун ширүүн бодлого барьж хөрөнгө оруулагчдыг эргэлзүүлэхэд хүргэж байна. Үүнээс үүдээд гадны хөрөнгө оруулагчид манайхыг сонирхохоо больж манай нүүрсний импорт буурч эдийн засаг тун хүнд байдалд орсон билээ.

Худалдааны тухай хуультай болж энэ салбарт баримтлах бодлогоо тодорхойлж чадвал бидэнд худалдаанд гаргах байгалийн баялагийн нөөц хангалттай бий. Иймээс төр засгийн зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулж ойрын хугацаанд худалдааны хуулийн асуудлыг хэлэлцэж эхлэх зайлшгүй шаардлага бий болж байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button