239 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтийн хүртээл болгов

2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг бүрэн эхээр нь нийтлэв.

Авлигын эсрэг хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд зэрэг албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2-р улиралд багтааж Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэн нийтлэхээр заасан билээ.

Үүний дагуу Авлигатай тэмцэх газраас нийт 239 албан тушаалтны 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуйлан гаргажээ.

Үүнийг албан ёсны эх сурвалж болох- Төрийн мэдээлэл эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтэллээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button