Д.Баасанхүү Өмнөговийн хүүхэд багачууд анх удаа улсын хэмжээнд жишиг болохуйц тоглолт хийнэ

аймгийн хүүхдийн урлагийн их наадам Улаанбаатар хотноо анх удаа тоглогдох гэж буй. Тоглолтын талаар болон тус аймгийн боловсролын салбарын талаар Өмнөговь аймгийн Боловсролын газрын дарга Д.Баасанхүүтэй цөөн хором ярилцлаа.

-Та Өмнөговь аймгийн Боловсролын газрын даргаар томилогдоод нэг хичээлийн жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дэвшүүлсэн зорилтуудаа хэр биелүүлэв. Энэ хичээлийн жилийг ямар амжилттай үдэж байна?

-2013 онд Монгол улсын Засгийн газраас Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөр батлагдаж улс орон даяар хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийг боловсролын салбарын эрх зүйн томоохон баримт бичиг хэлж болно. Үүнд багтаж байгаа чанарын шинэчлэл хөтөлбөрийн гол үзэл санаа нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх юм. Тиймээс манай аймаг ч хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлэн ажилласан.

2013-2014 оны хичээлийн жил эхлэхээс өмнө бид аймгийн Багш нарын бага хурал зохион байгуулж энэ талаар хэлэлцүүлсэн. Товчхондоо хэлэхэд хэлэлцүүлэхэд маш их ажил болж, бидний хувьд бэрхшээл их тулгарч байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь боловсролын салбарт баримталж байсан бодлогын баримт бичгүүд нэлээд өөрчлөгдөж, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн үр дүнд хүргэх тал дээр анхаарах шаардлагатай болсон. Багш нарын хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх маш их хүсэл эрмэлзлэл байна, гэвч сургуулийн менежмент, орчин, байр, төлөвшил зэргээр тулгамдаж байгаа асуудлаа хэлж байсан. Тэгэхээр бид сургуулийн менежментийг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Үүний тулд хамгийн түрүүнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх асуудлыг сайн судлах ёстой. Манай аймгийн хувьд энэ чиглэлээр нэлээн ярилцаж төлөвлөгөө гарган түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Багш, сургууль хоёр л зүтгэх биш, эцэг эх, олон нийтийн байгууллага, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд хамтарч ажиллах зорилт тавьсан. Үүний нэг илрэл нь Авъяас хөтөлбөр манай аймагт амжилтттай хэрэгжиж байгаа юм.

Мөн энэ хичээлийн жилд БШУЯ-наас Багшийг алдаршуулах жил болгон зарласан. Боловсролын салбарт хамгийн гол зүйлийг хийж байгаа багшийн хөдөлмөрийг алдаршуулах нь үнэхээр чухал. Улсын хэмжээнд 300 гаруй багш нарыг алдаршуулах ажил явагдаж байгаа бөгөөд үүнд манай аймгийн 20 багшийг оруулахаар болж байна. Ер нь Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын шинэчлэлийн хүрээнд томоохон үр дүнгүүд гарч байгаа. Улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, уралдаан тэмцээнд багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд маань амжилттай оролцсон. Бид энэ хичээлийн жилд дэвшүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хичээлийн жил дуусмагц дүгнэж тайлагнана. Урьдчилсан байдлаар бидний төлөвлөсөн ажил 85 хувьтай хэрэгжиж байна.

-Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөр бол эрх зүйн томоохон бичиг баримтын нэг гэлээ. Тэгэхээр улс орон даяар хэрэгжиж буй энэ хөтөлбөр Өмнөговь аймагт хэр үр дүнгээ өгч байна?

-Боловсролын салбарт чанарын шинэчлэл хийх зорилготой Зөв монгол хүүхэд үндэсний хөтөлбөр хэрэгжээд нэг хичээлийн жил болж байна. Энэ нь Авъяас, Ном, Бага дунд боловсролын чанарын шинэчлэл, Багшийн хөгжил гэсэн дөрвөн дэд хөтөлбөртэй. Үүний хүрээнд Өмнөговь аймагт орон нутагтаа хэрэгжүүлэх, аймгийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулаад ажиллаж байна. Тухайлбал, Авъяас хөтөлбөрийг аймгийн ИТХ-аас баталж, 2014 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд тусган орон нутгаас нэлээн хөрөнгө зарцуулж байна.

Аймгийн хэмжээнд бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх томоохон ажлын төлөвлөгөө боловсруулж түүний дагуу ажиллаж байна. Авъяас хөтөлбөр бол ганц нэг урлагийн тоглолт, дуулж бүжиглэхээр хязгаарлагдахгүй. Хүүхдэд бүх төрлийн авъяас байдаг, гэхдээ зарим нь нуугдмал, зарим нь илэрсэн байдгаараа ялгаатай. Тиймээс хүүхдийн энэ авъяас чадварыг багш сурган хүмүүжүүлэгчид нээж илрүүлж, түүнийгээ хөгжүүлэхэд туслах ёстой. Эцэг эхчүүд, багш нар хүүхдийг сонирхлоор нь биш хүчээр мэдлэг олгох гэж дайрдаг нь өнөөдөр бидний анхаарах ёстой нэг алдаа болоод байна. Ийм нөхцөлд хүүхэд амжилт гаргахад хүндрэлтэй. Хэрвээ хүүхдийн сонирхолд нь үндэслэн мэдлэг олговол амжилт гаргаж чадна, насан туршийнх нь хэрэглээ болж өөрт нь үлддэг. Тийм учраас бид Авъяас хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд хүүхдүүдээ судалъя, оношилъё, хэнд ямар авъяас байна, түүнийг нь олж илрүүлье гэж зорьсон. Эхний ээлжинд сурагчдын хамрах хүрээг өргөжүүлэх тал дээр анхаарсан. Харин дараагийн хичээлийн жилээс илүү чанаржуулъя гэж зорьж байна. Хичээл зааж байгаа, дугуйлан секц орж байгаа багш нар нь чанартай сургалт өгөх тал дээр илүүтэй анхаарч шат дараатайгаар хэрэгжүүлье гэсэн бодолтой байна.

Энэ хичээлийн жилд хийсэн томоохон ажил бол Өмнөговь аймгийн бүх сумдыг хамруулан Авъяас урлагийн наадмыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Урлагийн наадмыг зохион байгуулахад урьдчилж бэлдэн хооронд нь өрсөлдүүлье гэж зориогүй. Хүүхдүүд ямар түвшинд суралцаж байна, юу сурч байна, багш нар ажилдаа хэрхэн хандаж байна гэдэг ерөнхий түвшинг нь үзье гэж зорьсон. Бүсчилсэн урлагийн фестиваль маань зөвхөн аймгийн хэмжээнд биш улсын хэмжээнд хүрсэн жишиг арга хэмжээ болж чадсанд бид талархалтай байна. Учир нь манай аймаг 10 мянга гаруй сурагчтай, харин энэ хөтөлбөрт хамрагдсан сурагчдын тоо давхардсан тоогоор 11 мянгад хүрсэн. Хувиар нь авч үзвэл нийт сурагчдын 80 гаруй хувь нь Авъяас хөтөлбөрийн дугуйлан секцэнд хамрагдсан гэсэн үг. Харин энэ урлагийн наадамд мөн л давхардсан тоогоор 4000 гаруй хүүхэд багачууд оролцсон. Хэдийгээр тоо хэлж байгаа боловч үүний ард оролцоо гэдэг зүйл сайн байгааг илэрхийлж байна шүү дээ.

-Авъяас хөтөлбөр Өмнөговь аймагт амжилттай хэрэгжиж байгаа юм байна. Үр дүнгээ ч өгч байгаа гэж ойлгохоор байна. Түүний нэг илрэл нь Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадмыг нийслэл хотноо зохион байгуулахаар болсон байна. Тоглолтоор юу үзүүлэхийг зорьж байна. Бэлтгэл ажил ямархуу шатандаа байгаа вэ?

-Бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан урлагийн наадмаас гоц сайн байсан хүүхдүүдээ сонгож Улаанбаатар хотод Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадам зохион байгуулахаар болсон. Энэ арга хэмжээ маань хүүхдүүдийнхээ чадвар, авъяас билгийг улсын хэмжээнд хүргэх зорилготой. Биднээс нэлээдгүй бэлтгэл ажил шаардаж байна. Гэхдээ бид хийж үзэж байж энэ бүхнийг даван туулна. Авъяас хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлсэнээс хойш Өмнөговь аймгийн шилдэг хүүхэд багачуудын урлагийн тоглолт бусад аймгуудаас анх удаа улсын хэмжээнд тоглогдох гэж байгаагаараа онцлог. Тийм ч учраас бидэнд маш өндөр хариуцлага ноогдож байна. БШУ-ны сайд болон яамны зүгээс маш их ач холбогдол өгч биднийг дэмжиж ажиллаж байна.

Нар мишээсэн Алтанхан говь мину нэртэй хүүхдийн урлагийн их наадамд манай аймгийн 300 гаруй хүүхэд багачууд оролцох юм. Тоглолтонд говь нутгийн онцлог, мөн Авъяас хөтөлбөрийн өнгө аяс харагдах ёстой. Мөн Өмнөговийн хүүхэд багачууд багаараа хамтарч ийм зүйл хийж чаддаг юм гэдгийг харуулъя гэсэн зорилготой. Тоглолтыг орон нутгаас ивээн тэтгэж, Ерөнхий найруулагчаар Монгол улсын төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар урилгаар ажиллаж байгаа.

Бэлтгэл ажлын хувьд сумдаас хүүхдүүдээ авчраад аймгийн төвд тоглолтын бэлтгэл ажлаа хийж байна. Тоглолтын ерөнхий найруулга бэлэн болсон, одоо тус тусынхаа номер дарааллыг бэлдэж байгаа. Улаанбаатар хотод тоглохоосоо өмнө бид орон нутгийнхаа үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна.

-Урлагийн тоглолтоос гадна өөр ямар арга хэмжээ байх вэ?

-Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарна. Энэ хичээлийн жилд маш олон дугуйлан секц хичээллэсэн. Энд хийж сурсан зүйлээщ үзэгчдэд хүргэнэ. Дугуйланд хамрагдаад хүүхдүүд нэгдүгээрт, сууж сурч байна, хоёрдугаарт сэтгэж сурч байна. Тухайлбал, манай аймгийн Ханбогд суманд гэхэд хүүхэд багачуудын дунд цаасан урлал хүчтэй хөгжиж байна. Мөн манай аймгаас гаралтай нэг онцлог зүйл бол зээгт наамал. Энэ урлал маань нэлээн хөгжиж байна. Тиймээс энэ бүх онцлогийг харуулсан, хүүхдүүдийн маань хийж бүтээсэн шилдэг бүтээлүүдийг Улаанбаатарт толилуулъя гэж зорьсон. Эдгээр бүтээлүүдээр Соёлын төв өргөөнд үзэсгэлэн гаргана.

-Хэдийгээр энэ тоглолт маань маш их ач холбогдолтой болох ч нөгөө талаас зохион байгуулалтын асуудал тун чухал. Ялангуяа энэ олон хүүхдүүдийг хол замд авч явах, нийслэл хотод байрлуулах зэргээр эцэг эхчүүдийн санаа зовж байгаа асуудлууд их бий?

-Мэдээж энэ тал дээр бид маш их анхаарч байна. Тоглолтын бэлтгэлийг хүүхдийн сурагчдын амралтаар хийе гэсэн боловч СТӨ-нд болох хугацаа 7 хоногоор хойшилсон учраас сурагчдын хичээл хоцрогдох асуудал тулгарч байна. Тиймээс хоцорсон хичээлийг нөхөж оруулахаар сургуулийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэсэн. Мэдээж тоглолтын бэлтгэл ажил, зохион байгуулалт гээд маш их зардал гарч байна. Орон нутгийн зарим байгууллагуудын тусламжтайгаар хүүхдүүдээ нийслэл хотод нэгдсэн журмаар тав тухай байх нөхцөл бололцоог шийдвэрлэсэн, мөн замд авч явах асуудал том оврын автобусны компаниудтай гэрээ хийсэн. Замд гарахаас эхлээд тоглолтын бүх хугацаанд аймгийн Цагдаагийн газрынхан хамгаалалтыг хариуцан зохион байгуулж явна. Мөн хоол ундны асуудлыг хариуцах тусгай ажлын хэсэг ажиллана гэх зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн энэ арга хэмжээнд эцэг эхчүүдийн төлөөлөл хамтарч оролцож байгаа.

-Уран бүтээлийн тоглолт гэдэг бол нэг талаасаа хүний оюуны, бас хөдөлмөрийн бүтээл. Нөгөө талаас энэ тоглолтоор дамжуулан ашгийн сонирхол байж магадгүй гэсэн зарим иргэдийн хардлага байх шиг байна. Тоглолтыг үзэх сонирхолтой иргэдэд төлбөртэй байх уу?

– Тоглолтыг зохион байгуулсанаар аливаа нэг ашгийн зорилго огт байхгүй. Төлбөрийн талаар манай ажлын хэсэг нэлээд ярилцаж тоглолтын тасалбарыг 5000 төгрөг байхаар тогтсон. Мэдээж одоо үед 5000 төгрөгийн тоглолт гэж хаа ч байхгүй шүү дээ. Хамгийн гол нь хүүхдүүдийн уран бүтээлийг дэмжиж байгаа учраас тодорхой хэмжээний төлбөртэй байх нь зөв гэж үзээд энэ үнийг тогтоосон. Нар мишээсэн Алтанхан говь мину хүүхдийн урлагийн их наадам хүн бүхэнд нээлттэй. Улаанбаатарт суугаа Өмнөговьчууд, хүүхэд багачууд, эцэг эхчүүд, нийслэлчүүд, бусад аймгуудаас гээд хэн ч очиж үзэх боломжтой.

-Тоглолтыг амжилттай зохион байгуулахад цаашид зохион байгуулагчдын зүгээс, эцэг эхчүүдийн зүгээс анхаарах ёстой асуудал юу байна вэ?

-Зохион байгуулалтын хувьд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд нэгдэн ажиллаж байна. Ялангуяа, аймгийн ЗДТГ, НХХэлтэс, ОНХАлба, ССАЖГазар, ХГБХХэлтэс, ХЖТеатр, Хөдөлмөрийн хэлтэс, Цагдаагийн газар зэрэг олон байгууллагын хамтын хөдөлмөрөөр тоглолтыг зохион байгуулж байна. Энэ дашрамд, хамтран зохион байгуулж байгаа эдгээр бүх байгууллагууддаа Боловсролын газрын хамт олны өмнөөс талархлаа илэрхийлье. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагаа учраас амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Нэг талаас бидний хийх ёстой ажил боловч нөгөө талаас эцэг эхчүүд маань оролцоотой байх ёстой. Хүүхэд маань яаж байна, бидний зүгээс ямар дэмжлэг байна, ямар оролцоо байна гэж бидэнд тусалвал бид их баярлана. Ер нь боловсролын салбарт нэг алдаатай зүйл байдаг нь хүүхэд хүмүүжилгүй бол, сурлага муутай бол багш сурган хүмүүжүүлэгчид буруутан нь болдог. Нөгөө талд нь хамгийн том зүйл бол эцэг эх, гэр бүлийн хүмүүжил байдаг. Боловсролын байгууллага ямар ч ажил зохион байгуулсан эцэг эхийн дэмжлэг, оролцоо сайн байж үр дүн гарна шүү дээ. Тийм болохоор бидний хамтын хөдөлмөрөөр Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

С.Номин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button