Чуулганы хуралдаан эхэллээ

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн /шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай/ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт танилцуулав.

Хуулийн төслийн агуулга нь Шүүхийн тухай багц хуульд зааснаар шүүх тойргийн журмаар ажиллах болсонтой холбогдуулан харьяалал тогтоох, аль ч шатны шүүхэд аливаа хэрэг, маргааныг шүүгчид хэрхэн хуваарилж, түүнийг албажуулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд холбогдох байгууллагад нөлөөллийн мэдүүлгийг хөтлөж хүргүүлэх, шүүх хуралдааны явцыг дуу дүрс бичлэгээр баталгаажуулан архивт шилжүүлэх, мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл аль шатны шүүхэд хандан маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг үндсэн харилцааг хуульчлахыг зорьжээ. Тухайлахад, Шүүх байгуулах тухай хуулийн 2.3-т шүүх тойргийн журмаар ажиллах болсонтой холбогдуулан шүүхийн харьяалал, мөн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг УДШ-ийн захиргааны хэргийн танхимын тэргүүн шийдвэрлэдэг байсныг Шүүхийн тухай хуулийн 21.1.3-т заасантай уялдуулан давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр өөрчлөн тусгажээ. Мөн Шүүхийн тухай хуулийн 17.2-т хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно. гэсэн нэмэлт заалт оруулахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65.1-д мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гаргасан шийдвэр эцсийнх байна гэсэн шинэ зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Хэлэлцэж байгаа төслүүдтэй холбогдуулан асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж хариулт өгсний дараа тус байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button