Зэс боловсруулах үйлдвэр байгуулахад Энэтхэгтэй хамтрах хүсэлтээ илэрхийлэв

хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Эрдэнэт хоттой ямар чиглэлд хамтрах боломжтой талаар судалж, санал бодлоо солилцохоор иржээ.

Энэтхэг улс нь Монгол улстай мэдээллийн технологи, боловсрол, батлан хамгаалахын салбарт хамтран ажилладаг. Тухайлбал, Улаанбаатар хотод 20 сая америк долларын өртөгтэй Мэдээллийн технологийн төв байгуулахаар болжээ. Мөн үндэсний аюулгүй байдал буюу зэвсэгт хүчний мэдээллийн технологийн салбарт дэмжлэг үзүүлдэг байна.

Харин Орхон аймаг нь тус улстай эрүүл мэнд, зэс боловсруулах буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсрол, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаа саналаа илэрхийлсэн байна. Энэтхэг улсын парламентын сонгууль ирэх сарын 12-нд болох бөгөөд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн томилогдох тул үүнээс өмнө дипломат харилцаатай улстайгаа цаашид ямар салбарт хамтран боломжтой талаар ийнхүү судалгаа хийж байгаа гэнэ. Түүнчлэн ирэх зургаадугаар сард Энэтхэгийн Худалдааны танхим-ийн гишүүд манай улсад айлчилна. Энэ үеэр Орхон аймгаас ирүүлсэн санал, хүсэлтийг уламжлах ажээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button