Нэрнээс цаашгүй өрхийн эмнэлэг

мэндийн төв юм. Нийслэлд нийт 128 өрхий эмнэлэг ажилладаг бөгөөд анхан шатны үзлэг, эмчилгээг хийгээд, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлдэг.

Ерөнхийдөө тийм үүрэгтэй гэхэд болно. Дээрээс нь дөнгөж төрсөн нярайг эргэх зэрэг өрхийн эмч нарын үүрэгт ажил мэр сэр бий. Харамсалтай нь Улаанбаатарт байгаа бүхий л өрхийн эмнэлэг энэ бүх үүргээ огт биелүүлдэггүй гээд хэлчихэд нэг их буруудаад байхгүй байх.

Анхан шатны үзлэг, эмчилгээ хийдэг гээд байгаа. Үзлэг хийх нь хийдэг. Гэхдээ даралт үзээд цээж чагнахаас хэтэрдэггүй. Дээрээс нь ирсэн өвчтөнөөс хэдэн юм асуугаад л болоо.

Магадгүй үүнээс илүү үйлдэл хийх ёсгүй байж болох юм. За тэр эмчилгээ гэдэг дээр бол яриад ч хэрэггүй. Сайндаа л тариа хийж, дусал залгаж байгаа. Дөнгөж төрсөн нярайг нэг cap хүртэл нь өрхийн эмч эргэж тойрч, үзэж харах ёстой. Гэтэл ихэнх нь огт эргэдэггүй. Зарим хэсэг нь ганц хоёрхон удаа очсон болоод, жаал зугаа эм бичиж өгөөд л гүйцээ. Огт очдоггүйг бодвол очдог нь дээр л дээ. Гэхдээ л төрөөд 10,20 хонож байгаа ээжүүд гэртээ сууж, гам хийхийн оронд хүүхдээ тэврээд л өрхийн эмнэлэг рүү гүйж явна шүү дээ.

Ердөө л хүүхдээ жинлүүлэх, ганц нэг вакцин хийлгэхийн төлөө. Уг нь өрхийн эмч нэг cap хүртэл гэрт нь ирээд, жинг нь үзээд, вакцин энэ тэрийг хийчих л ёстой. Ингээд бодохоор ганцхан ажил л хийдэг болж таарах гээд байгаа юм. Юу гэхээр, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлэх. Ер нь хаа газрын өрхийн эмнэлэг өвчтөн очихоор үзсэн болоод л дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулах гэж яардаг. Хүүхдийн бие өвдөөд очихоор эмнэлэгт хэвт гээд л бичиг хийж өгөөд явуулахын түүс болно. Дээрээс нь эмч нар нь ямар ч чадваргүй. Юу өвдөөд байгаа юм бол гээд үзүүлэх гээд очихоор хэдэн юм асуугаад, түүнд үгүй гээд хариулахаар ямар сонин юм бэ, юу юм бол гээд өөдөөс асуух нь холгүй сууж байгаа эмчийг чинь одоо юу гэх вэ.

Дам дамаа залуу эмч нар нь бол арай дэндүү байна. Осолдохгүй л даралт хэмжиж, чагнуур зүүж л сурсан байх. Ер нь ийм нэр төдий газар байгаад байх хэрэг байна уу. Өрхийн эмнэлгээс бичиг аваад дээд шатлалын эмнэлэг рүү явсан, эсвэл шууд нэгдсэн эмнэлэг нь үзчихсэн хоёрт ялгаа байгаа юм уу. Адилхан л нэгдсэн эмнэлэгт ачаалал ирж байгаагаас цааш. Ядаж байхад өрхийн эмнэлэг дээр цус, шээсний шинжилгээ ч авчихгүй байна шүү дээ. Тийм тоног төхөөрөмж байхгүй юм чинь яаж ч цус, шээсний шинжилгээ авах вэ дээ. Дээрээс нь цалин хангамж муу. Хамгийн муу цалинтай газар юу л гэж хамгийн чадвартай эмч ирээ аж. Арай дээд шатлалын, цалин мөнгө сайтай эмнэлэг рүү л явж таарна.

Тэгсээр эцэстээ чадвараар хамгийн муу, цалин мөнгө голохооргүй нөхдүүд нь өрхийн эмнэлэгт ирэх магадлал нэмэгдээд байгаа юм. Түүнээс гадна өрхийн эмнэлэг ачаалал ихтэйд орно. Уг нь 8000 орчим хүн амтай өрхийн эмнэлэгт гэхэд дөрвөн сувилагч, дөрвөн эмчээс гадна хөтөч сувилагч, мэдээллийн ажилтан, нягтлан бодогч ажиллах нормтой юм билээ. Үүн дээр нэмээд нөхөн сэргээлтийн эмчилгээ, ялангуяа иллэг, бариа хийдэг эмч эсвэл сувилагч хэрэгтэй байдаг гэж байгаа. Гэтэл одоо бол өрхийн эмнэлэгт дөрвөн хүн л ажиллаж байна шүү дээ. Арай олон хүн амтай хорооны өрхийн эмнэлэг 5-6 хүнтэй байх жишээтэй.

Хэрвээ өрхийн эмнэлгийн эмч, сувилагчийн тоог нэмээд, ядаж л цус, шээсний шинжилгээгээ авчихдаг байвал жинхэнэ утгаараа анхан шатны үзлэг, эмчилгээ хийдэг гэдэг тодорхойлолтдоо дөхөж очино. Дээд шатлалын эмнэлгийн ачаалал ч багасах учиртай. Харин одоогийн байгаа байдал ердөө л нэр төдий хэлбэр болчихоод байна. Ийм өрхийн эмнэлэгтэй байгаад ч яадаг юм. Байлгах гэж байгаа бол хүчин чадлыг нь нэмээд, тоног төхөөрөмжөөр хангаад, эмч сувилагчийг нь чадавхжуулах хэрэгтэй. Үгүй бол татан буулгаад, дээд шатлалтын эмнэлгээрээ л зүтгүүлээд байхгүй юу. Хоёрын хооронд гурвын дунд өрхийн эмнэлгээр яадаг юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button