Амь үрэгдэгсэдийн тоо 25 хүрчээ

ажиллагаа үргэлжилсээр байна.

Одоогийн байдлаар буюу Баасан өглөөний мэдээгээр аврагдсан 179, амь үрэгдсэн 25 хүн байгаа бол одоо болтол амьд эсэхийг нь тогтоож чадаагүй 271 хүн байна.

Онгоцны тасалгаануудад агаар шахах болон дээш өргөхийн тулд 2 өргөгч цамхагтай усан онгоц хэргийн газар очсон байгаа бөгөөд дахин нэг онгоц хэдхэн цагийн дараа очно.

Усан онгоц живсэн газар олон тооны усан онгоц, нисдэг тэрэг хамтран ажиллагаа явуулж байгаагийн дотор АНУ-ын 7-р флотын бие бүрэлдэхүүн багтаж байгаа.

Цаг агаарын таагүй байдал, хүйтэн булингартай ус, усан онгоцны өндөр хүчдэл зэрэг хүндрэлтэй нөхцөлд ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 8 шумбагч усан онгоцны кафед хүрч чадсан байна.

Усан онгоцны ахмадыг баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа. Осолдсон усан онгоцыг эзэмшигч тээврийн компанийн удирдлагууд болсон явдалд уучлалт гуйн эмгэнэл илэрхийлжээ.

Ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа боловч ихэнх шинжээчид болон мэргэжилтнүүд усан доорх саадыг мөргөсөн байх магадлал илүү өндөр гэж үзэж байгаа юм. Хэрэв мөрдөн шалгалтаар энэ нь батлагдвал 2012 оны 1-р сарын 14 –нд 4000 зорчигч тээвэрлэж яваад осолдсон Италийн Коста Конкордиа онгоцны осолтой адил хэрэг явдал болох юм.

Энэ хэрэгт хөлгийн ахмадын буруутай үйл ажиллагаа байсан нь батлагдсан юм. Тодруулбал Коста Конкордиа усан онгоц батлагдсан маршрутаас гарсан байсан юм.

Uno

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button