Д.Дэмбэрэл Шалгарсан, шилдэг хүмүүсийг сонгож, төр засгаас дэмжмээр байна

-Таны бодлоор улс орны хөгжил юунаас эхэлдэг юм бол?

-Улс орны хөгжлийг өр­гөн утгаар нь авч үзвэл тус­гаар тогтнолын талаар ярих хэрэгтэй. Түүний да­раа ний­тээрээ идэвхтэй хөдөлмөр­лөх ёстой. Гэтэл төл болгон мал болдоггүйтэй адил бид бүх­ний санасан, сэдсэн болгон бү­тэхгүй байна. Хэрвээ бүтдэг бай­­сан бол энэ дэлхийн ертөн­цийн хөгжил хаа хүрэх байсан бол. Жишээлбэл, саяхан Ма­лай­зын онгоц алга боллоо. Сар хайгаад олдохгүй байна. Энэ бол хөгжил дээд цэгтээ хүрчи­хээ­гүйг харуулж байгаа юм. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, нийгмийн хөгжил гэдэг юм бүтээдэг хүмүүсийн тухай л асуудал болж хувирдаг байхгүй юу. Тэр хүмүүс юу хийж байна вэ гэдгийг ярих хэрэгтэй болно.

Дээрээс тэднийг дэмжих хэ­рэгтэй. Манай улсад намтар суд­лал гэдгийг тэр аймгийн тийм сумын харьяат гэж бичих мэ­тээр ойлгодог. Гэтэл бусад ул­сад огт өөр байдаг юм. Өнөөдөр хо­тод хог үнэхээр асуудал бол­чих­лоо. Гэтэл хо­тын хогийг цэ­вэр­лэж байгаа энэ ажилд хэн гэдэг хүн ямар санаа­чил­га гар­гав гэдгийг судалдаг. Тэгээд хам­гийн сайн санал, санаачилга гар­гасан хүнийг дэмж­дэг. Да­­раа нь асуудал гар­вал тэр хү­мүүс­тэй л уулздаг. Энэ хогийг цэ­вэрлэхэд та нар ийм санал гаргасан. Одоо яаж сайж­руу­­лах вэ гээд асуудаг.

Аме­рик, Англид ийм зүйл хийсэн хү­мүүсийг зарлачихсан байна. Өнөө­дөр баахан бондын мөнгө яриад л байна. Тэр мөнгийг чинь хадгалж байгаад хамгийн сайн санал, санаачилга гаргасан хү­мүүсд өгч, асуудал шийдэхэд зориулж зарцуулдаг юм. Нийтэд зо­риулдаг юм биш. Тэгж байж л улс орон хөгждөг. Өнөөдөр бүгд л мөнгөний асуудал ярилаа. Мөнгө хэрэггүй зүйл гэж юу байх вэ. Гэхдээ ямар төвшинд хэдий хэмжээний мөнгө өгөх вэ гэдгээ зохицуулдаг л байх хэрэгтэй. Өнөөдөр бидний үлгэр дууриалал авах дуртай Япон улс байна.

Эзэн хаан нь жилдээ таван технологи шалгаруулж, нийтэд зарладаг. Төрийн дэмж­лэг гэдэг тэр. Гэхдээ мөн­гө өгөөд сүйд болдоггүй. Их том цом өгдөг юм билээ. Түү­ний дараа тэр хүмүүсийн техноло­гийг компаниуд дэмждэг, бү­тээг­дэхүүн болгодог. Ингэж дэм­жиж байж л улс орон хөг­жиж байна шүү дээ.

-Манайд бол арай өөр бай­гаа байх шүү?

-Тодорхой хэсгийг зориудаар дэмждэг байх хэрэгтэй. Тодор­хой хэсэг гэдэг чинь гаргасан технологи нь амжилтад хүрэх нь гарцаагүй болчихсон хүмүүс гэ­сэн үг шүү дээ. Энэ сарын 26-нд төв талбай дээр оюуны бүтээлийн үзэсгэлэн гарна. Тэнд Eco bus компанийнхан найман автобус авчирч тавина. Өнгөрсөн хоёрдугаар сард үйлд­вэрлэл нь эхэлсэн. Гэтэл сар гаруйн хугацаанд найман автобус үйлдвэрлэчихсэн бай­на.

Энэ чинь л тодорхой зүйл шүү дээ. Төр үүнийг л дэмжих ёс­той. Гэтэл Номин гэдэг ком­пани дэмжиж, сард найман автобус үйлдвэрлэчихээд байж байна. Сардаа наймыг биш юмаа гэхэд тавыг үйлдвэрлэж болно. Тэгэхэд жилдээ 60 автобус үйлдвэрлэчихвэл юун гаднаас авах. Тэгэх шаардлагагүй л болно шүү дээ. Өнөөдөр дэлхий нийтэдл үйлдвэрлэх их амархан болчихсон. Харин борлуулах нь толгойны өвчин болчихсон байхгүй юу.

Тийм байлаа ч гэсэн манайхан ямар нэг аргаар үйлдвэрлэх л ёстой. Гэтэл ихэнх нь үйлдвэрлэхгүй байж хийж байгаа нэгнийгээ угсарч бай­на гэж яриад байгаа юм. Тийм л юм бол өөрөө угсарах нь яасан юм. Хүний хийсэн юмыг үгүйсгэж байгаа байхгүй юу. Бенз гэхэд маш олон оронд бүтээгдэхүүнээ захиалчихаад, дараа нь авч угсарч байгаа шүү дээ. Манайхан болохоор бүгдийг нь хийнэ, үйлдвэрлэнэ гээд байгаа.

Тийм юм байдаггүй юм. Бид үйлдвэрлэж байна. Харин дэмжлэг жаахан дутагдаж бай­гаа нь үнэн. Манай зохион бү­тээгчид малын амьсгалаас бусдыг нь ашиглана гэж ярьдаг. Тэгвэл малын амьсгалыг ашиг­ласан хүн хүртэл байгаа шүү. Тэр хүн технологио 26-нд үзэс­гэлэн дээр танилцуулна. Би өөр нэг энгийн жишээ яръя. Су­ман дээр зоорь барьчихаад, ма­хаа хадгалаад, сүүний хөнөг байд­лаар ашиглаад байж байна. Тэр сумын бүх л иргэд сүү, цагаан идээ, намрын найрны айраг энэ тэрээ хадгалуулдаг гэж байгаа. Ажил хайх ямар ч шаардлагагүйгээр ашиг олоод, амьдралаа аваад явчихаж бай­гаа байхгүй юу.

Бид ийм хүмүүсийг олж, хамгийн шилдэг технологи, санал санаачилга гаргасан хүмүүстэй хамтарч ажилламаар байна. Хамгийн шилдэг таван хүнтэй нь хамтарч ажиллаад эхэлсэн ч яадаг юм. Ингэж байж улс оронд үйлдвэржилт, шинэ технологи хөгждөг юм. Түүнийгээ дагаад улс орон ч хөгждөг жамтай.

-Манай зохион бүтээгчид бүтээлээ гадаад руу гаргаж байгаа гэсэн үү?

-Манай зарим хүмүүсийн технологи, бүтээл гадаад руу гарч эхэлсэн нь үнэн. Гэхдээ гадны орнууд зах зээлээ хамгаалаад манай бүтээгдэхүүнийг оруулахгүй шүү дээ. Тэр бол нууц юм биш. Манайхан бүтээгдэхүүнийн гарга­сангүй гээд яриад байдаг. Тийм биш. Гадны улсууд оруулахгүй байхгүй юу.

-Яг ямар бүтээгдэхүүн гадаадад гарч байна вэ. Зах зухаас дурьдвал?

-Гоо сайхны бүтээгдэхүүн байна. Тухайлбал, халгай шингэн саван. Электроникийн жижиг сэлбэг хэрэгслүүдийг үйлдвэрлээд гадагш нь гаргаж байна. Тэр хүмүүс даруухан загнадаг байх. Нөгөөтэйгээр хүчин чадлаа нэмэх, цаашлаад үйлдвэрлэлийн нууц байдаг болохоор олон нийтэд тэр болгон дэлгээд байдаггүй болов уу. Харин энэ удаагийн үзэсгэлэнд тэр хүмүүс оролцоно, тодорхой хэмжээнд бүтээгдэхүүн, шинэ технологио танилцуулах юм.

Манайхан шинэ техник, технологи гэхээр л цогц юм бодоод байдаг. Бенз гэхэд 300 титалаас бүрдэж байгаа бол манайхан нэгийг нь хийвэл тэр том дэвшил. Өнөөдөр Цусны төвд бүгд л цусаа өгөхгүй бол болохгүй нь гээд уриалдаг. Хүмүүс очоод цусаа өгөөд л байна. Гэтэл түүнийг орлох бүтээгдэхүүн хийгээд 40 жил болж байгаа хүн бий. Төрийн шагнал авсан. Гэтэл одоо болтол үйлдвэр нь алга.

Яасан, мөнгө санхүүгийн асуудлыг нь шийдэж өгөөгүй. Газар хөдлөлт, олон хүн бэртэж гэмтсэн үед хамгийн их хэрэг болдог Альбумин гэдэг бүтээгдэхүүн шүү дээ. Манайд газар хөдлөлт, элдэв мөргөлдөөн болдоггүй болохоор тоохгүй байгаа юм уу даа. Альбумин 33-ын тухай яриагүй шүү, би.

Тэр бол тар­галуулдаг бүтээгдэхүүн. Миний ярьж байгаа нь бол цусыг орлох хоёрдугаар зэргийн бүтээгдэхүүн. Үнэт түүхий эд. Орон болгонд стратегийн түүхий эд гэж үздэг шүү дээ. Манайх л энэ мэт технологио, бүтээлч эрдэмтдээ дэмжихгүй байна. Ийм байхад бид хөгжлийн талаар яриад хэрэг байна уу.

-Манайхан гадны орон руу бүтээгдэхүүнээ гаргаж байна гэсэн. Аль улс руу гаргаад байгаа юм бол?

-Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй орон руу гаргадаг. АНУ, Герман, Хонгконг, Макой руу ч гаргаж байгаа. Ундаанаас авахуулаад архи гаргаж байна. Архи бол олон улсын кодтой бүтээгдэхүүн. Бид архиа хаачихвал гадныхан үйлдвэрлээд бидэнд зарна шүү дээ. Архи гэхээр л манайхан буруу талаас нь боддог.

Жишээлбэл, Чингис гэдэг архийг үйлдвэрлэхээ больчихлоо гэж бодъё. Тэгвэл 3-4 орон яг тийм архи үйлдвэрлээд бидэнд зарна. Тийм учраас бид үйлдвэрлээд, тэдэнд зарвал дээр биз дээ. Саяхан л гэхэд Маамуу нэртэй ундаа гаргалаа. Патентаа аваад удаагүй байгаа. Бас л гадагшаа гарч байна. Энэ бүгд чинь өөрөө шингэн технологи, бас л нэг оюуны бүтээл шүү дээ.

-Ундаа, архи гэхээр манайхан технологи гэж хардаггүй шүү дээ. Арай л өөр шинэлэг бүтээл, бүтээгдэхүүн хүлээгээд байх шиг?

-Хүүхэд төрөөд, хөлд ордогтой адил технологийг чинь бойжуулдаг юм. Бойжуулахад нь мөнгө зарцуулдаг юм. Жишээ нь, Монос компани байна. Технологи бойжуулахын тулд ямар их мөнгө зарцуулж, судалгаа хийж байгаа билээ. Сургууль нь, лабортори, эмийн үйлдвэр, зарах сүлжээ дэлгүүр нь байна. Энэ чинь өөрөө инноваци.

-Монголын зохион бүтээгч­дийн холбоонд хэчнээн хүн нэгдсэн байдаг вэ. Ямар үйл ажиллагаа явуулж байна?

-Шинэ технологи гаргаад, бүтээл хийгээд, патент авсан хүн бүр манай гишүүн болдог. Нэг ч төгрөгийн татвар авдаггүй. Шинэ юм хийгээд ирсэн хүнийг гадаад, дотоодод дэмждэг. Тухайлбал, бид Монголын оюуны өмчийн газартай хамтарч найман хүнд НҮБ-ын шагнал олгуулсан. Зүгээр нэг шагнал олгуулсан гэж ойлгогдож магадгүй юм. Нөгөө талаас нь хараад үзвэл тэдгээр хүмүүсийг олон улсад зөвшөөрүүлж байгаа хэрэг шүү дээ.

-Яг ямар бүтээл хийсэн хүмүүс байгаа вэ?

-Тэдгээр хүмүүсийн бүтээлийг 26-нд болох үзэсгэлэнд тавьж, олон нийтэд танилцуулна. Зах зухаас дурьдвал, уул уурхайн тэсэрч дэлбэрэх материал хийсэн хүн байна. Уул уурхай хөгжсөн өнөө цагт манайхан өөрсдөө хийж чадаагүйсэн бол гаднаас вагон ва­гоноор л орж ирэх байсан. Түүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн хийсэн эрдэмтэн байна. Мөн хөдөө аж ахуйн техникийн 258 сэлбэг хийсэн хүн байгаа. Эдгээр хүмүүсийн бүтээлийг гадныхан хүлээн зөвшөөрч эхэллээ. Манайхан ч заримыг нь үйлдвэрлэлд нэвтрүүлчихсэн.

Уурхайн тэсэлгээний бодисыг гэхэд үйлдвэрлэж байгаа. Шарын гол, Багануурын уурхай, Налайхад агуулахтай. Өнөөдөр бүхий л уул уурхайн компаниуд хэрэглэж байгаа шүү дээ. Дотоодын хэрэгцээг боломжийн хангаж байгаа. Манайхан 100 хувь хангана гэж ярих дуртай. 100 хувь болчихоор цаашаа явахаа больчихно. Гадныхан бол 51 хувиас дээшээ гэж ярьдаг юм. Одоо манай улс гаднаас уурхайн тэсэлгээний бодис авахгүй байгаа шүү дээ. Ингээд бодохоор 100 хувь хангаж байгаа гэж ойлгож болох байлгүй дээ. Ж.Жамьян гэж хүний энэ бүтээл бол үнэхээр хэрэгтэй зүйл болсон шүү. Ийм хүмүүс олон байгаад, төр дэмжвэл бид өөрсдийнхөө чадлаар юунд ч хүрч чадах байх.

-Танай холбоо Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн хамт олонтой хамтарч ажилладаг гэсэн. Шинэ залуу зохион бүтээгчид гарч ирж байна. Олон ч бүтээл хийж байгаа байх. Тэднийг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ?

-Монголд өнөөдөр байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 300-аад ТББ байдаг гэж сонссон. Зөрүүтэй тоо ч байж магадгүй. Гэтэл оюуны өмчийн 20, 30 хүрэхгүй сайн дурын байгууллагууд байдаг. Манайх 2000 онд байгуулагдсан Зохион бүтээгчдийн холбоо юм. Бид чадах чинээгээрээ шинэ зүйл хийж байгаа хүмүүсийг дэмжиж, ажиллаж ирсэн. Та боддоо, 10 үйл ажиллагаатай суурь машин хийчихсэн хүн байна.

10 үйл ажиллагааг ганцхан машинд авчраад тавьчихсан байна шүү дээ. Тэр машиныг бүтээсэн хүн нь бурхан болчихсон л доо. Би тэр машиныг нь Завхан аймагт музейд тавьчих гэхээр хэн ч тоохгүй байгаа. Гэтэл газар хагалсан трактор тавьчихсан байх жишээтэй. Тэр суурь машиныг төрөөс дэмжээд, үйлдвэрлэлт нэвтрүүлдэггүй юмаа гэхэд ядаж музейд ч тавьчихаж чадахгүй байна. Аймаг болгонд л энэ мэт зохион бүтээгчид байдаг.

Шинэ зүйл хийдэг. Харамсалтай нь, аль эртнээсээ л манай төр засаг дэмжих тал дээрээ муу ажилладаг байсан. Одоо ч ялгаагүй байна шүү дээ. Гэхдээ зохион бүтээгчид илүү олон болж байгаа юу гэхээс цөөрөөгүй. Хийж байгаа зүйл нь ч улам чанаржиж байгаа.

-Монголын залуу зохион бүтээгчид илүү чадваржиж, технологи нь өдрөөс өдөрт сайжирч байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Гэхдээ илүү сайжруулах хэрэгтэй. Арьс, ширний үйлдвэрлэл эрхлэгчид байна. Техник, технологио илүү сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, гадныхан цаас нимгэн түрүүвч барьж байна. Тийм л түрүүвч худалдаж авна уу гэхээс манайхны хийгээд байгаа зузаан юмыг авах уу. Тэгэхээр тэдний сэтгэхүйд тааруулж, сонирхолд нийцүүлж түрүүвчээ хийх ёстой. Энэ технологийг манайхан хийчихсэн. Одоо үйлдвэрлэлд л маш сайн нэвтрүүлж өгөх хэрэгтэй байна.

-Танай холбоо бусдын оюуны өмчийг хамгаалах талаас хэр ажиллаж байна. Мэдээж олон зохион бүтээгчдийн нэгдэл учраас энэ тал дээр түлхүү анхаардаг байлгүй?

-Бид юуны өмнө бусдын бүтээлийг сурталчилж өгдөг юм. Би түрүүнд хэлсэн дээ, тодорхой хэсэг рүү түрүүлж хандах ёстой гэж. Яг тэр зарчмаар хамгийн шилдэг бүтээлийг эхлээд сурталчилдаг. Оюуны өмчийн газартайгаа хамтраад ажилладаг. Төр засагт уламжлахад нь бичиг цаасыг нь бэлтгэж, эрхийн хамгаалалтыг нь хийлгэж өгдөг. Манайхан монгол брэнд гээд л яриад байгаа. Би 18 Монголын брэндийг олон улсад бүртгүүлсэн.

Энэ бол Монголоо сурталчилж байгаа нэг хэлбэр. Цаашид ч монгол брэндийг олон улсад гаргана, сурталчилна. Манайхан дотооддоо автобусаа үйлдвэрлэж эхэлсэн. Машин хийсэн. Унадаг дугуй хийж эхэлж байна. 26-ны өдөр гарах үзэсгэлэнд шатахуун хэрэглэдэггүй мотоцикл тавина. Нэг хүн тийм мотоцикл хийчихсэн байна, цаана чинь. Тэр технологио үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд хоёр жил явлаа. Харамсалтай нь мөнгө олдохгүй байна. Цахилгаанаар явдаг, нэг цэнэглээд хот дотор 50 км явдаг юм билээ. Хэрвээ үйлдвэрлэчихвэл пиццаг тэр мотоциклоор зөөж болно шүү дээ.

-Мэдээж шинэ бүтээгдэхүүн гаргаад, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Тэгвэл хөрөнгө мөнгө босгох асуудал дээр танай холбооны зүгээс төрд хандах, бусдад сурталчлах, хэлж ярих дээр ямар ажил хийж байна?

-Дахин хэлэхэд, манай холбоо Оюуны өмчийн газартай нийлээд чадах чинээгээрээ л ажилладаг. Гадны оронд бол энэ мэт шинэ зүйл хийсэн хүмүүсээ дэмждэг, зээл өгдөг юм билээ. Бүр амжилттай болбол хөнгөлөлт үзүүлдэг. Зарим нь буцалтгүй тусламж ч үзүүлж байх жишээтэй. Манайд бол тийм биш.

Өнөөдөр Шадар сайд Д.Тэрбишдагва, Оюуны өмчийн газрын дарга н.Чинбат гээд олон дэмжих талаас нь ажиллаж, хууль журмыг нь ч ярьж байгаа. Харамсалтай нь банкууд нь зээл өгөхгүй байна. Би дээр үед хувиасаа хүнд зээл өгч үзэж байсан. Гэтэл нөгөө юмаа хийдэггүй, өөр зүйлд зарцуулаад байдаг юм билээ.

Тэгэхээр банкны зөв ч байж магадгүй юм. Энэ чинь л миний яриад байгаа хамгийн шилдэг, хийе бүтээе гэсэн хүнийг шалгаруулаад дэмжихтэй чинь холбогдоод байгаа юм. Хэрвээ тийм хүмүүсийг дэмжээд, нүдээ олсон ажил хийж чадвал Монголдоо олон зүйлийг бүтээж болохоор л байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button